x

ХҮН-ын нэрээр хуурамч тамга ашиглаж байсныг ТЕГ-аас тогтоожээ

Захиргааны хэргийн шүүх ХҮН-ыг сонгуульд оролцуулахыг баталгаажуулсан Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэлийг түдгэлзүүлэх захирамж гаргасан тухай өмнө мэдээлсэн билээ. Шалтгаан нь ХҮН-ын нэр дээр хоёр баримт бичиг хүргүүлэн орон нутгийн сонгууль оролцох хүсэлт гаргасан юм байна. Тодруулбал, орон нутгийн сонгуулийн ХҮН-ыг үүсгэн байгуулагчдын зүгээс Нийслэлийн намын хорооны даргаа шинээр томилсон тухай мэдээлсэн.  

Тэгвэл ТЕГ-аас С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр /ХҮН-ыг үүсгэн байгуулагч/ нарын ашиглаж буй тамга тэмдэг Улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй болохыг тогтоожээ. ХҮН-ын нэрээр хуурамч тамга тэмдэг ашиглаж байсан гэсэн үг. Энэ талаар ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудаст бичсэн байна.

Тэр "Хөдөлмөрийн Үндэсний Намыг дэмжигч 200.0 мянга гаруй сонгогч нартаа сайхан мэдээ хүргэе. Миний бие ТЕГ-т гурван долоо хоногийн өмнө хүсэлт уламжилж өнөөдөр хариу авлаа. Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо. Манай төрийн албанд шударгаар ажиллаж байгаа ажилтнууд байгаад баяртай байна. Монголын хууль, шүүхийн байгууллагад захиалгаар, хуумгай шийдвэр гаргадаг шүүгч олон биш байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна. Энэ чиглэлээр шинэчлэлийг хийхэд тууштай анхаарч ажиллана" гэжээ. 

Гэсэн хэдий ч Захиргааны хэргийн шүүхээс шүүгчийн захирамжаа цуцлахгүй бол тус нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй юм.   

 

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 18 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 18 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 19 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 20 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 21 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 30 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 31 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 32 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 33 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 16 цаг 1 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 12 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 14 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 16 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 18 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 21 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 25 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 26 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 28 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 31 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top