УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа.
Учир нь Монголбанкны удирдлагууд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын шинжээчдийн багтай уулзаж, “саарал жагсаалт”-аас гарах асуудлыг хэлэлцэж байгаа тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа. Үргэлжлүүлэн Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Харин хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны Зургаадугаар дүгнэлтийг сонссон юм. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Ариунболд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан байна. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзсэн байна.