x

Путины ”цөмрөлт“ хэрхэхийг харж л байя

Оросын Ерөнхийлөгч 2024 онд  өөрийн орныг дэлхийн тавь дахь том эдийн засаг болгох зорилтыг дэвшүүлэв.

 

Владимир Путин ийм даалгаварыг нэг биш  удаа өгч байсан түүхтэй. Олон улсын валютын сангийн мэдээгээр Оросын ДНБ-ний үзүүлэлт 2017 оны дүнгээр 1,72 их наяд доллар болсон нь түүнийг дэлхийн эхний тавд оруулсангүй. Гэхдээ АНУ, Хятад, Япон, Герман, Их Британи гэсэн лидерүүдэд ойртуулав. Харин Калифорнийн талаар ярих ч хэрэггүй. Оросын газар нутгийн 2,4 хувийг эзлэх хэмжээтэй Калифорни ДНБ-ний хэмжээгээр 2,7  их наяд долларын амжилттай байв. Хэрэв өнөөдөр Калифорни тусгаар тогтносон бол тэр хэмжээгээрээ Их Британи, Энэтхэг, Франц, Бразили, Итали, Канад, Өмнөд Солонгосыг хойноо орхиод дэлхийн таван том эдийн засгийн тавд нь орох байжээ. Орос ойрын зургаан жилд энэ мужийн өмнө эдийн засгаараа орж чадах болов уу?

 Californication

Калифорни нь Америкийн муж улсуудын дундаас эдийн засгаар хамгийн хөгжилтэй нь ДНБ-ний үзүүлэлт нь  зөвхөн энэ бүс нутгийг дэлхийн томоохон орнуудтай  өрсөлдөн дэлхийн тав дахь том эдийн засаг гэж хэлэгдэхэд хүргэж байна. Уг муж улсын  дэлхийн эхний тавд аль эрт 2002 онд уруулж болохоор байлаа.

Гэхдээ  ажил хэрэг дандаа ийм сайн байсангүй. Жерри Браун 2011 онд Калифорни  мужийн захирагчийн ажлыг Арнольд Шварценеггерээс авахад муж нь 27 тэрбум долларын төсвийн алдагдалтай байлаа. Дэлхийн эдийн засгийн 2007-2008 онуудын хямралыг дагалдаад мужийн эдийн засаг зогсонги байдалд орон ОУВС-гийн чансаагаар бол дэлхийн аравт л орох байв. Мужийн захирагчаар ажиллахдаа Браун эдийн засгийг сэргээж төсвийн алдагдлыг нь арилгаж чадлаа. Арилгаад ч барахгүй зургаан тэрбумын ашигтай болгов. Тэр зургаан жил захирагчаар ажиллах хооронд мужийн ДНБ-нийг 2011 оны 1,9  их наяд доллараас 2017 онд 2,7 их наяд болгож чадлаа. Тэр нь Америкийн ДНБ-ний хэмжээний 14 хувьтай тэнцжээ. Зөвхөн 2016 оноос 2017 оны хооронд мужийн ДНБ 127 тэрбум доллараар өсчээ.

ДНБ-ний бодит үзүүлэлтээр оны суурь үнийн инфляцийг тооцоод үзэхэд  мужийн эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жилд бүх улсынхаа эдийн засгийн өсөлтөөс дээгүүр байв. Калифорнийн ДНБ-ний бодит хэмжээ 2007-2010 онуудад  жил бүр 1,8 хувиар өсч байсан бол АНУ-ын өсөлт 1,2 хувь байв. Мужийн өсөлт 2017 онд гурван хувиар нэмэгдэж, улсынх нь өсөлт 2,1 хувь байлаа. Калифорничуудын ашиг бас л улсынхаас дээгүүр гарлаа. Тэр 2018 онд 58 272 доллар (мужууд дотроо зургаад)  Америкийн дунджаас (50 392 доллар) 16 хувиар их байв. Оршин суугчдийнх нь орлого 2007-2017 онуудад  жил бүр 2,9 хувиар нэмэгдэж байв. Америкийн өсөлт нь 2,4 хувь байв.

Калифорнийн ДНБ-ний бодит хэмжээ 2017 онд эдийн засгийн бүх салбарт өссөн. Бүх гэж дээ, ХАА нь бага зэргийн алдагдалтай байлаа. Хамгийн том кластер нь санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгө, түрээс, лизинг байсан ба тэр бүгд нь нийлээд Калифорнийн ДНБ-ний бодит хэмжээний  тавны нэг буюу 26 тэрбум доллараар нэмэгджээ. “Мэргэжлийнх болон бизнес үйлчилгээ нь 12 хувь, мэдээлэл, технологи, нийгмийн салбарууд ДНБ-д 9 ба 7 хувийг нэмэв. Үлдсэн 38 хувийг нь Холливуд зэргийн арай жижиг салбарууд бүрдүүлжээ.

Америкийн кино аж үйлдвэр нь олны ойлгоод байдаг шиг мужийн ашгийн гол салбар биш. Холливудыг мэдээж өчүүхэн жижиг гэхгүй, гэхдээ чухал салбар ч гэхгүй.

Калифорнид, тодруулбал Лос-Анжелес хотноо алдартай Disney, Sony Pictures, Paramount Pictures, 20th Century, Warner Brothers, Universal Studios, Pixar кино урлангууд байрладаг. Эдгээр компаниуд нь орон нутгийн ажил олгогчдын томоохон чансаанд багтдаггүй.

Лос-Анжелест хамгийн их ажлын байрыг орон нутгийн захиргааны оффисууд, сургуулиуд, их сургуулиуд, хотын албад, эрүүл мэндийн систем бий болгодог. Энэ чансаанд орж байгаа хамгийн том кино студи нь Disney. Гэхдээ тэр 12 мянган ажлын байртайгаар 16-д бичигджээ. Киноныхон мужийн тэргүүн баячууд болдоггүй. Силиконы хөндийн төлөөлөгч Илон Маск хамгийн баян хүн болсон ба чансаанд багтсан 30 хүний дөнгөж дөрөв нь кино үйлдвэрлэлтэй холбоотой ажээ.

Гэхдээ Холливудын нөлөө их. Энэ аж үйлдвэрийн зугаа цэнгээн, жуулчлал олон тэрбумыг төсөвт оруулдаг. Калифорни нь жуулчлалаас долоон жил дараалан ашиг олж байгаа.  Өнгөрсөн онд жуучлал 132,4 тэрбум доллар төсөвт оруулсан ба бүх НБ-ний 2,7 хувь болжээ.

Мужийн төсөвт Fortune 500  жагсаалтын компаниуд их орлого оруулдаг ба тэд Силиконы хөндийд байрладаг. Тэнд Apple, Cisco, eBay, Facebook, Google (Alphabet Inc.), Hewellet-Packard, Intel, Tesla, Yahoo! (Verizon Communications), Xerox компаниудын төв оффис бий. Зөвхөн Apple компанийн ашиг нь өнгөрсөн онд  229 тэрбум доллар байсан нь  40,3 тэрбумын ашигтай Вайоминг мужийнхаас зургаа дахин их бөгөөд Оросын амжиргааны сангийн мөнгөнөөс 3,5 дахин их байна.

Технологийн компаниудаас гадна мужид дэлхийн бусад томоохон  компаниуд бий. Тухайлбал  жилийн орлого нь  198,5 тэрбум доллараар хэмжигдсэн эмийн McKesson Corporation, АНУ-ын эрчим хүчний хоёр дахь том компани Chevron байрлана. Америкийн том банкуудын нэг Wells Fargo, Oracle корпораци, Visa төлбөрийн систем, хувцасны ритейлер Gap, үл хөдлөх хөрөнгийн CBRE зэргийн  дэлхийн дээгүүрт орох компаниуд бас Калифорнид байгаа.

Хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг нь Калифорнийн нэг амжилт юм. Тэнд дөнгөж

39,5 сая хүнтэй бол, Оросын хүн ам 147 сая. Гэхдээ хөдөлмөрийн өндөр бүтээмж Техасынх 1,7 их наяд, Нью-Йоркийн 1,6 их наяд доллар байгаа нь Оросын ДНБ-тэй тэнцэж байна. Харин хүн ам нь Техаст 28 сая гаруй, Нью-Йоркт 19,8 сая.

Оросын эрх баригчид улсаа дэлхийн таван том эдийн засагт оруулахаар  нэг биш удаа ярьж оролдож байна. Энэ удаагийн Путины зорилт биелэх нь юу л бол, Калифорнийг гүйцтэл хол байна даа.

Хүн амын  амжиргааг үнэлэхдээ эдийн засагчид худалдан авах чадварын хэмжээгээр ДНБ-ний нэг хүнд ноогдох хэмжээг тогтоон түүнийг доллараар гаргадаг зальтай. Ийм тооцоогоор бол хүн амынхаа амжиргааны төвшингөөр Катар, Люксембург, Сингапур, Ирланд тэргүүлдэг. Орос ийм чансааны топ-50-д ч багтдаггүй. Орос  чансааны 52-т  27,83 мянган доллартай гэж ордог. АНУ бол 59,5 мянган доллартайгаар 12-т бичигджээ. Оросоос илүү үзүүлэлтийг энд  Малайз, Польш, Эстони, Литва, Португали, Тринидад ба Тобаго, Шинэ Зеланд, Мальт харуулсан байгаа. Путины “цөмрөлт” хэрхэхийг хэлэхэд бэрх ч харж л байя.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Бүргэдийн баяр-2025"-т дотоод, гадаадын соёлын биет өв тээгчид оролцож байна 5 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 5 цаг 19 мин Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ 5 цаг 24 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ 6 цаг 31 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 7 цаг 44 мин Могой жилийн дурсгалын зоос худалдаанд гарлаа Өчигдөр 11 цаг 18 мин “Музейн нээлттэй өдрүүд” 2025 үргэлжилж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шуурхай штабын VI хуралдаан болж байна Өчигдөр 10 цаг 56 мин Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа Өчигдөр 10 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр 10 цаг 47 мин Энди Вэйр: “Тэнгэр мэдэг ажиллагаа” Өчигдөр 10 цаг 43 мин Энэ үнэн үү, Настя? Өчигдөр 10 цаг 32 мин Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Уржигдар 19 цаг 17 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Уржигдар 19 цаг 14 мин Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Уржигдар 19 цаг 13 мин Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцжээ Уржигдар 19 цаг 11 мин "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо тасарлаа Уржигдар 19 цаг 11 мин Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Уржигдар 19 цаг 08 мин Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа Уржигдар 15 цаг 22 мин "The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ Уржигдар 15 цаг 21 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав... Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жи... Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сург... Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Top