x

Нийслэлийн Сонгуулийн хорооноос ХҮН намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос өглөө.

Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Нийслэл дүүргийн Сонгуулийн хороод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан.

Нийслэл болон дүүргийн хэмжээнд орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тоог  нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа.

Үүнд:

Багануур дүүрэг  17 мандаттай. Монгол ардын нам болон Ардчилсан намаас 34 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

Багахангай дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын 36 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

Баянгол дүүрэг 41 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

Баянзүрх дүүрэг 43 мандаттай. Нэг бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл,

Налайх дүүрэг 25 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл ,

Сонгинохайрхан дүүрэгт 45 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

Сүхбаатар дүүрэг 35 мандаттай. Хоёр бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

Чингэлтэй дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам

Хан-Уул дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

Нийслэлийн хувьд 45 мандаттай. 6 нам эвсэл, 2 бие даагч өрсөлдөж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800  нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ гарджээ.

Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна.

Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин танилцууллаа.

Тэрээр “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн Н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хорооноос Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 8 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 9 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 9 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 10 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 12 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 21 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 22 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 23 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 15 цаг 51 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 3 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 4 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 6 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 8 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 11 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 15 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 16 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 18 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 21 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 24 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top