Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа "Ардчилсан намын энэ удаагийн мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг онцгой анхаарна. Бид бүхнийг гэр хороололд гэсэн уриаг дэвшүүлж байгаа. Учир нь хот дотроо ялгаатай хотыг цогцлоосноороо ирээдүй маань гэрэл гэгээтэй, олон улсын жишигт нийцсэн, хүн амьдрахад таатай хот болж хөгжиж чадахгүй. Тиймээс хотын аль ч буланд хүүхдүүд маань ижил, тэгш эрхтэйгээр өсөн хүмүүждэг, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхийн төлөөх зорилтуудыг Ардчилсан нам мөрийн хөтөлсөртөө онцолсон байгаа" гэлээ.