x

С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хүүхэд хамгаалал болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.

УИХ-аас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Хүүхэд хамгааллын чиглэлээрх хууль, тогтоомж батлагдаж, төсвийг нь нэмэгдүүлж байгаа ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байна. Ялангуяа цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа уулзалтын эхэнд онцлов.

Мөн эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн хандлага, ойлголтыг өөрчлөх, олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулж, нэг шат ахиулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг эхлүүлжээ. Үнэлгээний тайланг энэ оны сүүлээр олон нийтэд зарлахаар төлөвлөсөн байна. Энэ тайлангийн үр дүнгээс шалтгаалан 2021 оны хамтын ажиллагааны чиглэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар бие даасан хууль гаргах эсхүл бусад хуульд тодорхой зохицуулалтуудыг уялдуулан оруулах шаардлагатай эсэх нь тодорхой болох боломжтойг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэллээ.

Тэрээр, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зөвхөн бэлгийн хүчирхийллээр хязгаарлаж, тухайн гэр бүлийн дотоод асуудал мэтээр хандаж болохгүй. Хүн бүрт хамааралтай учраас парламентын зүгээс Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийг батлахдаа хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, холбогдох хуулийн шинэчлэлүүдийг хийхэд анхаарал хандуулахыг УИХ-ын дэд даргаас хүсэв.

Ковид-19 цар тахлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн тоо өссөн нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгаа. Иймд хууль сахиулах байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжилтнүүдийг чадваржуулах, www.ekids.mn цахим хуудас болон хүүхдийн тусламжийн 108 утасны программ шинэчлэлд ажиллаж байна. Утсаар залгаж мэдээлэл өгөхөөс гадна чат болон мессежээр дуудлага, мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна гэлээ.

Цаашид нэг ч хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ-ын дэд даргын хувьд манлайлан оролцож, бүхий л талаар хамтран ажиллана гэдгээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 9 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 10 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 11 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 11 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 13 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 21 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 22 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 23 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 24 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 18 цаг 52 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 4 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 5 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 7 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 9 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 13 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 16 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 19 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 22 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 25 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top