x

Т.Доржханд: Энэ бүхний цаана Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа

Хөдөлмөрийн Үндэсний Намаас өнөөдөр Аймаг, Орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэртээ холбогдуулан мэдээлэл хийлээ. Захиргааны хэргийн шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн тус намынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус намаас нэр дэвшихээ илэрхийлсэн 27 хүн өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, тус намынханд ямар нэгэн үндэслэл хэлэлгүйгээр орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзсан байна. 

ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Аливаа улсад ардчилалыг хамгаалах гол үндэс нь ардчилсан сонгууль байдаг. Гэтэл өнөөдөр, нэг захиалгын, нэг шүүгчийн шийдвэрээр Монгол улсын иргэдийн сонгох сонгогдох эрхийг уландаа хишгэж байна. Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулахаас татгалзаж байгаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу үгүй юу гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна. Бид өнөөдөр ардчиллаа хамгаалахаар энд цуглаад байна.

Бидэнд хэн нэгэнтээ нийлж сонгуульд оролцох сонирхол байхгүй. ХҮН нам хэн нэгэнд худалдагдахгүй. 

Бид нартай нэгдэж сонгуульд оролцохгүй бол ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мэссэж бидэнд тов тодорхой харагдаж байна. Ардчилсан нам, түүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг шууд хэлье. 

Хөдөлмөрийн Үндэсний Нам орон нутгийн сонгуульд оролцохоор бүх баримт бичгээ Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Гэтэл Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч өчигдөр захирамж гаргаад зогсоосон. Нэр дэвших үйл ажиллагаагаа зогсоочих. Бид дараа нь шийдэж өгье гэдэг хөгийн улс төр хийж байна. 

Захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэр нь Нийслэлийн сонгуулийн хороог үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үг юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол (202.131.225.229)
    Ene setgvvlchiin bichgiin chadwar vneheer POOR bn shvv, ......
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 9 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 10 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 11 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 11 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 13 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 21 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 22 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 23 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 25 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 18 цаг 53 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 4 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 6 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 8 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 10 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 13 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 16 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 18 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 19 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 23 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 25 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top