x

Монгол, Унгарын Гадаад харилцааны сайд нар цахим уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой энэ сарын 29-нд цахим уулзалт хийв.

Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа илэрхийлэв.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, Биокомбинатыг шинэчлэх төсөл амжилттай урагшилж байгааг сайд нар тэмдэглэв.

Хөдөө аж ахуй, түүний дотор хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, усжуулалтын чиглэлээр дараагийн шатанд төслүүд хэрэгжүүлэхээр уулзалтын үеэр мөн тохирсон байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван боловсролын салбар нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг болохыг онцлон, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах манай оюутнуудыг хүлээн авсанд талархал илэрхийлэв.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, холбогдох баримт бичгийг ойрын хугацаанд байгуулах сонирхолтой буйгаа Унгарын тал нотлов. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэх асуудлыг сайд нар хөндөж ярилцлаа.

Энэ жил Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 10 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 10 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 11 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 12 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 13 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 21 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 23 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 25 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 18 цаг 53 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 4 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 6 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 8 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 10 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 13 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 17 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 18 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 20 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 23 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 26 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top