x

Г.Занданшатар: Шударга бусын хонгилыг нураана

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ хуулиар иргэн хүн шүүхээр шударга шүүлгэх эрхийг баталгаажуулж, Монгол улсад тулгамдаад буй эрх мэдлийн хуваарилалттай холбоотой олон чухал асуудлууд шийдэгдэнэ. 

Өөрөөр хэлбэл 1993 оноос эхлэн Үндсэн хуульд тусгагдаагүй шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх эрхийг, Улсын дээд шүүхээс бусад ерөнхий шүүгчийг томилох, 2002 оноос Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг томилох, 2006 онд Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх,  2012 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг томилох эрхийг Ерөнхийлөгчид олгоод  байсан. Мөн 2019 оноос Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-н зөвлөмжөөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг огцруулж, чөлөөлөх зэрэг эрхийг хуулиар олгож хэт их эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлээд байсан. Энэ нь эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулах суурь болсон бөгөөд Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд нөлөөлдөг байх нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин одоо хэлэлцэгдэж байгаа Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн хувилбар  батлагдсанаар  нэг хүнд төвлөрч байсан хэт их эрх мэдлийг салгах боломж бүрдэх бөгөөд ингэснээр шударга бусын хонгилыг нураах боломж бүрдэж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгийн үеэр дараах тайлбарыг өгч байсан юм.  

“Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг давхардуулан эдлэхээр шударга бусын хонгил бий болж байгаа юм. Ийм учраас энэ гурван эрх мэдэл салж бие биендээ хяналт тавих шаардлагатай. Гэтэл манайх Ерөнхийлөгчдөө энэ гурван эрх мэдлийг бүгдийг нь өгчихсөн. Тухайлбал Ерөнхийлөгч хууль тогтоох, хууль санаачлах, хориг тавих эрхтэй. Мөн гүйцэтгэх эрх мэдэл буюу АТГ-ын даргыг томилдог. Мөн шүүх эрх мэдэл ч ерөнхийлөгчийн гарт байна. Уг нь энэ гурван эрх мэдэл тусдаа байж, бие биендээ хяналт тавих ёстой байтал хэрэгжихгүй байна. Ингээд хяналт тавих боломжгүй болчихоор шударга бусын хонгилоор хүний эрх зөрчигдөөд эхэлж байгаа юм. Энэ мэт Үндсэн хуулиас гадна органик хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж ирсэнээр шударга бусын хонгилын суурь тавигдаж оргилдоо хүрээд, одоо задран унаж байна. Өөрөөр хэлбэл энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийн хуваарилалт салж, шударга бусын хонгил нурах болно”.  

Эх сурвалж: trends.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 14 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 15 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 15 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 16 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 18 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 26 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 27 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 29 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 18 цаг 57 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 9 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 10 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 12 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 14 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 18 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 21 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 22 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 24 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 27 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 30 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top