x

Санал хураалтын цагийг богиносгож 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулхаар болжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-нд явагдана. Энэ хүрээнд СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.  

СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн зохион байгуулагдаж байна. Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. 

Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18,534 хүн ажиллаж байна. Үүн дээр мэдээлэл технологийн баг нэмэгдээд нийт 21,234 хүн сонгууль зохион байгуулахад ажиллаж байна. Үүн дээр УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн ажилтнууд нэмэгдэнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-ны дуустал явагдаад дууссан. Бүртгэсэн нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулах ажиллагаа орон даяар нэг өдөр зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж өгнө. 

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7,353 буюу нийт улсын хэмжээнд 8,169 суудлын 17,161 хүн өрсөлдөх гэж байна. 

Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар зохион байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл саналын хуудас дээр аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн нэр дэвшигчид хамт бичигдэнэ. Сонгогчид хоёр сонгуулийн төлөө санал өгнө гэсэн үг. Аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө тус тус сонгоно. 

Өмнөх сонгуулиудад ирц хүрээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Өөрөөр хэлбэл, хэсэг болгон 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй. 

Мөн санал хураалтын цаг богиноссон. 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.  

Аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо тухайн нутаг дэвсгэр тус бүртээ сонгууль зохион байгуулах хамгийн том нэмж болж байгаа. СЕХ-ноос гардан зохион байгуулахгүй, зөвхөн зөвлөмж өгч ажиллана.

Түүнчлэн мандатын тооноос илүү нэр дэвшигч дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болно. Мандатын тоотой тэнцүү болон мандатын тооноос бага эсвэл огт дугуйлаагүй бол саналын хуудас хүчинтэйд тооцогдоно. 

Есдүгээр сарын 13-ны дуустал сонгуулийн сурталчилгаа явагдана” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Орон нутгийн сонгуулийн зардлын талаар торуулахгүй юу? 

-УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийн зардалтай байна. Энэ зардалд халдвар, хамгааллын зардал ороогүй. Шаардлагатай зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэх байх. 

-Сонгуулийн дүн мэдээг нэгдсэн журмаар танилцуулах уу? 

-Сумын сонгуулийн дүн суман дээрээ, аймгийн сонгуулийн дүн аймгийн сонгуулийн хэсгүүдээс нэгдтгэгдсэнээр гарна. СЕХ-ноос нэгдсэн байдлаар мэдээлэхгүй. Хуулиар тийм үүрэг хүлээгээгүй. 

-Хэдэн хүн бие даан нэр дэвшиж байгаа вэ?

-Бие даан нэр дэвшигчдийн хувьд аймаг, нийслэлд 125 хүн нэр дэвшиж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 29 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 30 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 31 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 32 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 33 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 41 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 43 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 44 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 45 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 13 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 24 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 26 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 28 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 30 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 33 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 37 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 40 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 43 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 46 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top