x

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж иргэдийн саналыг сонсов

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн иргэдтэй уулзаж саналыг нь сонслоо.

Орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Дүйнхэржав:

“…Өртэй байсан ахмадууд бидний зургаан саяаас бага өрийг тэглэж өгсөн ач буянтай Ерөнхийлөгч шүү, та. 30 жилийн түүхэнд ийм Ерөнхийлөгч байгаагүй ээ. Зөвхөн ахмадууд бид ч биш, өвөө эмээ, аав ээжгүй айл өрх гэж байдаггүй. Монголын гурван сая гаруй хүмүүст бүгдэнд нь туссан хайр байсан шүү.”

Говь-Алтай аймгийн өндөр настан Нямаажав:

“…Монгол Улсаас гадаадад очиж байгаа байгалийн баялаг, газар шороог жаахан боловсруулаад өндөр үнэтэй өгч болдоггүй юм уу? Яагаад ийм хямд үнээр гадаадад очоод байна вэ?

Энэ ард түмний амьдрал доройтонгуй байна. Доройтож байгаа хэсэг ард түмний амьдрал яаж байна вэ гэхээр, доод болон дунд насны ажил хийж байгаа, албаны нэр зүүсэн хүмүүсийн цалин мөнгө алга байна шүү. Энэ хүүхдүүдээ харж байхад хэцүү харагдаад байх юм. Би 91 настай хүн. Төр, түмэнд их ажил хийсэн хүн. Энэ залуучуудын цалин хөлсийг жаахан анхаармаар байна аа.”

Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Идэрмөнх:

“…Тэтгэврийн насны асуудал байна. Сар, жилд гурван сар нэмээд тэтгэвэрт гарах насыг хойшлуулаад байдаг. Ер нь тэтгэврийн насыг заах хэрэггүй гэж бодож байна. Улсад 30 жил тасралтгүй ажилласан хүн тэтгэвэрт гардаг хууль хэрэгтэй байна. Хүн 25 настайдаа ажиллаж эхэлсэн бол 55 настайдаа тэтгэвэрт гарна. Ингэж байж төгсөөд ирж буй залуус ажлын байртай болно. Бидэн шиг хүмүүсийн ажиллах сар нэмэгдээд яваад байхаар зарим нь 62, 63 нас хүрч байж тэтгэвэрт гарахаар болж байна. Суманд гэхэд төгсөөд ирсэн залууст ажлын байр алга.

Хоёрдугаарт, хуулийн асуудал байна. Хууль бол гууль байна шүү. Ард түмэнд илэрхий харагдаж байна. ЖДҮ-чидтэй тооцоо хийнэ гээд байсан чинь яагаад заримтай нь тооцоо хийгээд, заримтай нь хийхгүй байгаа юм бэ? Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой биз дээ? Тэр зарчим хаачив?”

Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Сумаажав:

“…Усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна. Манай улс усны асуудлаар их буруу түвшинд явж байна гэж боддог. Яагаад гэвэл газар нутгийн гурван хувьд улаанбаатарчууд амьдарч байна. Гэтэл бүх юманд цэвэр ус хэрэглэж байна. Иймээс усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.

Мөн иргэдийг тараан байрлуулахын тулд говийн бүсийн нэмэгдлийг 1,000-аас дээш км зайд оршин суудаг хүмүүст говийн бүсийн дэмжлэгийг олгох хэрэгтэй болов уу. Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл монголд зээлгүй хүн байхгүй, 97 хувь нь зээлтэй байна. Хүнсний аюулгүй байдлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.

Газар нутгийнхаа гурван хувьд амьдарч байгаа улаанбаатарчуудыг дагуул хотод тараан байрлуулбал зүгээр юм уу гэж бодож байна. Мөн хөдөлмөр хамгааллын зардлыг төсөвт суулгаж өгөх хэрэгтэй байна.”

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ариунаа:

“…Би барилгын компанид инженер хийдэг хүн. Тендерийг эрт зохион байгуулах, дөрөвдүгээр сар гэхэд тендер нь явагдсан байвал их зүгээр байна. Барилгын ажлыг хүйтний улиралд хийхээр нэлээн их хүндрэл учирч байна.

Бид бүгдээрээ малчин гаралтай улс. Хүмүүсээ аваад хөдөө зугаалж явахад малын арьсыг өгөх газар байдаггүй. Энэ үнэхээр хайран санагдаж байна. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжиж, малаас гардаг түүхий эдийг боловсруулдаг цогц бодлого явуулбал яасан юм бэ?”

Говь-Алтай аймгийн харьяат Хангал:

“…Залуучуудыг харахаар нэг үеэ бодвол их боловсролтой, мундаг болжээ. Эргээд харахад биднийг ажил дээр гараад ч юм уу, юм хийгээд явж байхад үгүйсгэдэг гол хүмүүс нь дээд үе, ахмад настнууд байдаг. Ахмадууд байнга биднийг дардаг. Ахмадаа хүндлэх ёс байлгүй яах вэ, гэхдээ нөгөө талаасаа ахмадууд байнга залуучуудыг үл тоодог. Монгол Улсыг залуучууд, бидний хүүхдүүд, дараа нь тэдний хүүхдүүд авч явна. Монгол Улсын хүн амын 60-70 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа. Тэгэхээр бидэн рүү чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлж эхэлмээр байна.

Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбарт тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлагатай юм уу гэж би хардаг. Дэлхий дахинд интернэт, нийгмийн сүлжээн дэх контент дээр тогтсон. Маш олон контент үйлдвэрлэгчид байдаг болсон. Монгол Улсыг аялал жуулчлалын бүс болгохын тулд олон улсад таниулах маш далайцтай, улсын нийт байгалийн үзэсгэлэнт газруудыг таниулсан, аль ч хэлээр үзэх боломжтой контент хиймээр байна. Энэ жилийн наадмаар Монгол наадам гэсэн гоё контент гаргасан нь сайшаалтай байгаа. Энэ зун би нутагтаа ирээд гоё газруудаар нь аялсан ч дэд бүтэц алга. Гаднаас жуулчин авъя гэхээр ямар ч дэд бүтэц  байхгүй, гадаадын жуулчин эзгүй хээр газар ирж байж байгаад буцдаг” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэдийн зүгээс хөдөө аж ахуйн салбар, ялангуяа малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа талаар олон удаа санал, хүсэлт тавьж буйг тэмдэглэж, энэ чиглэлд санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 29 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 30 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 31 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 33 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 41 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 42 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 43 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 44 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 12 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 24 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 25 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 27 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 29 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 32 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 36 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 37 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 39 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 42 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 45 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top