x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТ ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2020.09.17/ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой тус компани нь 1,300 гаруй иргэдийг ажлын байраар хангадаг үндэсний томоохон аж ахуйн нэгж билээ. Улсдаа металлургийн анхдагч,  хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйлдвэрт ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамт олон чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг түшиглэн хэрэгжүүлж байгаа Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг цаашид дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажиллах үеэр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах концессын гэрээг Засгийн газартай 2014 онд байгуулан, төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь бүтээн байгуулалтын ажлаа мөн танилцуулжээ. Тухайлбал үйлдвэрийн ган хайлуулах хэсэгт 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанарын өндөр шаардлага хангасан ган бөмбөлөг, барилгын арматур төмөр үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэх 150,000 айлын орон сууцны хөтөлбөрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дэмжин ажиллахаа Ерөнхий сайдад уламжилжээ.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Дарханы төмөрлийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр, “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд болох эрчим хүчний найдвартай эх үүсвэр, орон нутгийн газрын асуудал зэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд эдгээр асуудлыг холбогдох яам, орон нутгийн удирдлагатай ярилцаж, богино хугацаанд шийдвэрлэх боломжтой” талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон мэдэгдлээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ган бөмбөлөгийн худалдан авалтыг дэмжин ажиллахыг уламжлахаа мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 59 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 14 цаг 0 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 14 цаг 1 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 14 цаг 1 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 14 цаг 3 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 17 цаг 11 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 12 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 13 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 14 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 42 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 54 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 55 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 57 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 59 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 20 цаг 3 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 20 цаг 6 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 20 цаг 7 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 20 цаг 9 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 15 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top