x

Нийслэлд гуравхан бие даагч

Орон нутгийн сонгуулийн тов хэдийнэ зарлагдаж, намууд нэр дэвшигчдээ зарласан хэдий ч дайны өмнөх нам жим гэдэг шиг ажин түжин, бараг сонгуулийн дүн тодорхой болсон ч юм уу гэмээр.

УИХ-ын сонгуульд хол зөрүүтэй ялагдсан АН үүрдийн дайсан мэт байсан МАХН, үүрэн дотроос нь бэлтрэг суйлсан ШИНЭ намтайгаа эвссэнд дэмжигчид нь ч гайхаж ядаж байгаа. Дотооддоо ч эв түнжингүй багатай байгаа АН  УИХ-д үнэмлэхүй олноор аархаж байгаа МАН-ын хувьд “үдийн будаа” болсон гэх таамаглагчид олон.

Угаасаа НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь МАН. Дээр нь нийслэлд туг болж байсан буурал дарга УИХ-д өвдөг шороодон, нийслэлд нэр дэвшихгүй нь тодорхой болсон. 11 хэн гишүүний нэг АН-ын генсекээр ажилласан Ц.Баатархүү нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн.

Гэсэн хэдий ч сонгууль юм бол сонголттой байх ёстой. Сонгууль болгонд хоёр том намын аль нэгтэй нь наймаалцаж оролцдог жижиг намуудыг орхиё гэхэд бие даагчид энэ удаагийн НИТХ-ийн сонгуулийг сонирхохгүй байгаа нь ч сонирхолтой.

Уг нь УИХ-ын сонгуулийн тоос арилаагүй шахам байхад 60 гаруй бие даагчид нэгдэн НИТХ-д өрсөлдөнө гэлцэж байсан. Гэвч энэ удаагийн НИТХ-ын сонгуульд гурван бие даагч л өрсөлдөхөөр тунаж үлджээ.

Яагаад гуравхан гэж...? Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д бие даан нэр дэвшигч "хүч" сульддаг ч орон нутгийн өөрөө удирдах байгууллагад бие даагчдын хүч, оролцоо чухал баймаар.

УИХ-ын сонгуульд чихэлдээд байсан бие даагчид хаачив, ингэхэд???

А.АНУ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 59 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 14 цаг 0 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 14 цаг 1 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 14 цаг 1 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 14 цаг 3 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 17 цаг 11 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 12 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 13 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 15 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 43 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 54 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 56 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 58 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 20 цаг 0 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 20 цаг 3 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 20 цаг 6 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 20 цаг 8 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 20 цаг 9 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 13 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 15 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top