x

ФОТО: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд "Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт, УИХ-ын дарга болон Засгийн газрын гишүүд оролцлоо. 

Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.

Та бид Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан түүхт Ардын хувьсгалын 100 жил, XX зууны Монгол Улсын сэргэн мандлыг удирдан зохион байгуулагч Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал даргын мэндэлсний 104 жилийн ойг тэмдэглэн, хөшөөнд нь цэцэг өргөж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна.

Ю.Цэдэнбал Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 гаруй оронтой дипломат харилцаа тогтоох, бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр Монгол Улсаа элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн хүн билээ.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал насан туршдаа суралцаж олсон өргөн дэлгэр мэдлэг, ажил амьдралын баялаг туршлага, удирдах ажилтны авьяас билэг, нөр их хөдөлмөрөө Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зориулж, хичээн зүтгэсэн Монгол түмний эрхэмлэн дээдэлдэг хүү нь юм.

Ю.Цэдэнбал улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэд нь соёлт хүн төрөлхтний нийтлэг жишгээр ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж, сайхан ирээдүйн суурийг бүрдүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн.

Тэрээр "Монгол оронд боловсрол соёлын үрийг таригч, ургуулан тордогч, шимийг хүртээгч байсан. Ардын боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлж, МУИС, АШУҮИС, ШУА-ийг байгуулж, сансар огторгуйд мөрөө гаргасан дэлхийн цөөн орны нэг нь Монгол Улс болсон. Хүн амын дөнгөж 1 хувь нь эх хэлээрээ уншиж, бичиж байсан Монгол орныг бүх иргэн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болгож, ЮНЕСКО-гийн шагнал хүртэх хэмжээнд хүргэсэн гавьяа түүний нэр, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Өнөөдрийн бүтээн байгуулсан бүхэн Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, 330 сум, 21 аймаг, Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалт бүхэн Ю.Цэдэнбалын үйл ажиллагаа, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.

Хүн амаа эрүүлжүүлэх, орчин цагийн эрүүл мэндийн дэлхийн жишигт нийцсэн тогтолцоо бүрдүүлэх бодлогыг дэвшүүлэн, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, хүн амаа өсгөхөд Ю.Цэдэнбал дарга онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Улсын эдийн засгийн бодлого, үзэл баримтлалыг тодорхойлох, үндэсний банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, зам тээвэр, холбоо харилцаа, аж үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх нэн төвөгтэй, амаргүй бэрхшээлтэй ажлыг тэрбээр удирдсан юм. Хөдөөг хоршооллох, нэгдэлжих хөдөлгөөн, атрыг эзэмших, мах, сүү, төмс, хүнсний ногоо, гурил будаа гээд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох түүхэн зорилт түүний үед л амжилттай хэрэгжүүлсэн юм. Тархай бутархай хувийн аж ахуйтан давамгайлсан мал аж ахуйн орныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон орон болгон хувиргах, хөгжүүлэх их үйлсийг Ю.Цэдэнбал толгойлон зохион байгуулсан нь түүхэн үнэн юм.

Нийт улс үндэстний олсон ололт, хүрсэн амжилтыг нэг хүний нэртэй холбох нь өрөөсгөл хэдий ч чухамхүү тэр он цагуудад төр улсаа удирдаж байсан төрийн зүтгэлтний түүхэн үүрэг, гавъяаг орхигдуулж ба болохгүй.

Нийгэм, улс төрийн тогтолцоог эрүүл саруул байлгах, авлигагүй нийгмийг төлөвшүүлэх, иргэн бүхэн нь хуулийн өмнө эрх тэгш шударга байж, хүн бүр орлоготой ажилтай байх нөхцөлийг бүрдүүлэх талаарх энэ хүний ухаалаг бодлогыг судлах нь одоогийн бидэнд нэн чухал байгааг тэмдэглэхийг хүсэж байна.

Аль ч улс орны түүх, хөгжил дэвшилд алдаа, оноо ямагт дагалдаж байдаг нь жам билээ. Түүхэн замналаа үнэн зөвөөр дүгнэж, түүхээс сургамж авч, түүхийг бүтээгч сод хүмүүсийнхээ бахархалт жишээнээс суралцах нь бид болон хойч үеийнхний эрхэм зорилт байх учиртай.

Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөдөлмөр тэмцэл, холч ухаан, гэгээн үйлс хойч үедээ ямагт үлгэр дуурайл болж, мөнхийн гавъяа нь эгнэгт дурсагдах болтугай" гэлээ. 

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ардын багш, гавъяат багш, академич, доктор, профессор Ч.Авдай, МАН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга асан, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ц.Балхаажав нар төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг дурсаж, үг хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 55 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 56 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 57 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 57 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 59 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 17 цаг 7 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 8 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 9 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 10 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 38 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 50 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 51 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 53 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 55 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 59 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 20 цаг 2 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 20 цаг 3 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 20 цаг 5 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 8 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 11 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top