x

"Иргэдийн хуралд эрх мэдэлтнүүдийн ГАР ХӨЛ биш ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ суух ёстой"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Хан-Уул дүүргийн нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт нэр дэвшигч Дэлгэржавын Ганболдтой ярилцлаа. 

Тэрээр өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-д нэр дэвших тогтоолоо гардан аваад байгаа юм. 

-Та орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвшихээр болсон бэ. Шийдвэрээ хэзээ гаргав?

-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш би орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж олон нам, эвслүүдийг сонирхож үзлээ. Хэт их улс төрждөггүй иргэн хүнд, залуу хүнд улс төрийн том намуудаас нэр дэвших боломж үндсэндээ байдаггүй юм байна. Тэгээд ч иргэдийн хурлын сонгуульд улс төрийн намууд оролцохыг би сайшаадаггүй. Тиймээс одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд би нэр дэвшин өрсөлдөхөөр шийдэж өөрийн шийдвэрээ гаргасан.

-Та МАН, АН зэрэг том намуудаас нэр дэвших гэж сонирхож судалсан уу?

-Би хүүхэд байхаасаа Ардчилсан нийгмийн давуу тал, ололтуудыг мэдэрч өссөн. Тиймээс надад хэзээ ч МАН-аас нэр дэвших хүсэл төрдөггүй. Тэгээд ч МАН бол маш том эрх ашгийн нэгдэл болсон, тэнд нэр дэвших хүн маш их бэл бэнчинтэй, эсвэл хэн нэгний бүлэглэлд ивээлд багтсан хүн байхаас өөр замгүй. Миний нэр дэвшиж байгаа нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт 201.7 сая төгрөг зарцуулах зардлын дээд хэмжээтэй. АН, МАН гэсэн хоёр том нам энэ зардлыг өөрөөсөө гаргах хэмжээний хүнийг тэргүүн ээлжинд нэр дэвшүүлэх бодлоготой юм байна. Улс орны эдийн засаг хүндэрсэн, иргэдийн амьжиргаа эрс муудсан энэ үед ийм их хэмжээний зардлыг өөрөөсөө гаргаад иргэдийг төлөөлнө гэдэг бол эрүүл үзэгдэл биш. Хэн нэгний эрх ашигт үйлчлэх хүнд л ийм их хэмжээний мөнгө төгрөг олдоно.

-Иргэдийн хуралд ямар хүмүүс их сонгогдоосой гэж бодож байна?

-Би бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд хөрөнгөтнүүдийн, эсвэл эрх мэдэлтнүүдийн төлөөлөл бага сонгогдоосой, иргэддээ ойр байдаг, өдөр бүр иргэдтэйгээ уулзаж байдаг, иргэд дундаа амьдардаг иргэдийн төлөөлөл сонгогдох ёстой гэж боддог. Нийслэл дүүргийн хуралд тухайн тойрогтоо амьдардаггүй хэн нэгний төлөөлөл, өв залгамжлагч ирж сонгогчихоод дөрвөн жил алга болдог үзэгдэл манайд хэвийн зүйл мэт болсон байна. 

-Таны тойрогт хамгийн тулгамдсан ямар асуудлууд байна, эдгээр нь танай эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан уу?

-Хөрсний бохирдол, Туул голын бохирдол өнөөдөр миний нэр дэвшиж, амьдарч байгаа тэр тойрогт хамгийн тулгамдсан асуудлууд болчихоод байна. Айл өрх бүр хашаандаа сайхан амьдрах тэр боломжийг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Жорлонгоо өөрчлөх, хашаандаа сайхан амьдрах, хог хаягдлыг мөнгө болгох гээд иргэдээс гарч байгаа олон санаачилгыг бодит ажил болгох хэрэгтэй байна. Энэ бүх асуудлууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.

-Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол ямар жишгийг тогтоох вэ, ямар асуудлуудад голлож ажиллана гэж бодож байгаа вэ?

-Нэгдүгээрт, эрх мэдэлтний төлөөлөл биш иргэдийн төлөөлөл ямар байх ёстой, яаж ажилладагийг бодитоор харуулна. Хоёрдугаарт, Туул голын бохирдлын асуудал байна. Хамгаалалтанд авах ёстой. Гуравдугаарт, хөрсний бохирдлыг бууруулах бүх талын санаачлагыг дэмжиж ажиллана. Иргэн бүр хашаандаа эрүүл хөрстэй, тохилог, амьжиргаандаа тус дэм болох жимс, хүнсний ногоо тариалдаг, газар нь үнэ цэнэтэй, эдийн засгийн эргэлтэнд орсон, гэр байшин нь орчин үеийн эко шийдлүүдийг хэрэглэдэг болох ёстой. Энэ бүхний төлөө би ажиллана.

-Залуучуудад хандаж үг хэлээч?

-Иргэд залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцоорой, эрх мэдэлтнүүдийн, эд хөрөнгөтнүүдийн төлөөллийг биш иргэд дундаасаа төлөөллөө сонгох цаг болсон гэдгийг дахин хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Irgen (70.181.124.42)
    Ene udaad MAN was bygdiig songoh heregtei.MAN jinhene jargaltai hotoo baiguulsan biz.
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
  • Uuree (202.9.40.135)
    Tomoos tom amjilt husie naizdaa.
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
  • Muugii (202.126.88.230)
    Найздаа амжилт
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • БААТРАА (202.126.88.230)
    Мундаг залуу да, дэмжинээ
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 14 цаг 8 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 14 цаг 9 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 14 цаг 9 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 14 цаг 10 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 14 цаг 12 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 17 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 21 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 22 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 23 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 51 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 20 цаг 3 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 20 цаг 4 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 20 цаг 6 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 20 цаг 8 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 20 цаг 11 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 20 цаг 15 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 20 цаг 16 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 20 цаг 18 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 21 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 24 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top