БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийх айлчлалаа албан ёсоор өндөрлөж, Улаанбаатарын цагаар 13:30 цагт “Буянт-Ухаа” нисэх буудлаас хөөрчээ.
Тэрээр айлчлалынхаа эхэнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Энхтайвантай уулзаж хэд, хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа.
Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж хоёр талын худалдаа, эдийн засгийн ажиллагааг улам баяжуулж, худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх тухай санал солилцсон юм.
Харин дараа нь Ерөнхий сайдтай У.Хүрэлсүхэд бараалхаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон билээ. Ерөнхий сайд уулзалтын үеэр Өвөр Монголд өрнөж буй асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан билээ.