Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-нд манай улсад айлчилж, өнөөдөр өндөрлөх юм.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айчлалийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон талаар тохиролцоонд хүрлээ.
Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо" хэмээн мэдэгдэв.