x

Сайд Н.Энхтайван ОХУ-руу албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Оросын Холбооны Улс руу албан ёсны айлчлал ойрын хугацаанд хийх гэж байна.

Айлчлалын асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийж буй айлчлал өнөөдөр дуусна. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авах ажиллагаанд оролцсон бүх хүнийг журмын дагуу тусгаарлахыг холбогдох байгууллагуудаас мэдээлж байсан. Энэ дагуу ГХ-ны сайд Н.Энхтайван ч тусгаарлагдах ёстой юм. 

Харин ОХУ-ын талд одоогийн нөхцөл байдлаа танилцуулсны үндсэн дээр уг айлчлалыг зохион байгуулж байгааг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газрын түвшинд ойлголцсон учраас туслаарлалтын хоногийг дуусгалгүйгээр уг айлчлалыг зохион байгуулах аж.  

Энэ удаагийн айлчлал нь COVID 19-ийн халдвар дэгдсэнээс хойш манай улсаас ОХУ-д хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын гол зорилго нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн асуудал ажээ. Түүнчлэн өмнө нь хийгдэж байсан хоёр улсын хоорон дахь яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг ярилцах юм байна. 

Хийн хоолойн төслийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаас хойш ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2" төсөл дахин яригдаж эхэлсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзах үеэрээ төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон бөгөөд зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөсөн талаар мэдээлж байсан. 

Энэ хүрээнл манай улсын хувьд ҮАБЗ-өөс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг тухайн үеийн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулах шийдвэр гаргасан билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 14 цаг 8 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 14 цаг 9 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 14 цаг 9 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 14 цаг 10 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 14 цаг 12 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 17 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 21 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 22 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 23 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 51 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 20 цаг 3 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 20 цаг 4 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 20 цаг 6 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 20 цаг 8 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 20 цаг 11 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 20 цаг 15 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 20 цаг 16 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 20 цаг 18 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 21 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 24 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top