x

Х.Баттулга: Хоёр улсын хамтын ажиллагааг Хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байна

Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна.

Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхлэв.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий дахин тархсан цар тахлын үед БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс - БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй хятадын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байгааг дуулгав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс - БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 14 цаг 4 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 14 цаг 5 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 14 цаг 6 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 14 цаг 6 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 14 цаг 8 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 17 цаг 16 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 17 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 19 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 47 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 59 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 20 цаг 0 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 20 цаг 2 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 20 цаг 4 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 20 цаг 8 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 20 цаг 11 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 20 цаг 12 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 20 цаг 14 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 17 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 20 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top