БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айчлал өнөөдөр өндөрлөх бөгөөд өчигдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.
Өнөөдөр Ван И сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхана гэсэн мэдээ байгаа ч албан ёсны тов мэдээлэл байхгүй байна.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахгүй гэнэ.
Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар "Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Ван И сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн мэдээлэл гарсан байсан. Ийм уулзалт болохгүй. Хөтөлбөрт УИХ-ын даргатай уулзах арга хэмжээ тусгагдаагүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)