x

БНХАУ-ын Элчин сайдын дипломат сануулга

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад албаны ёсны айлчлал хийнэ.

Түүний айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Үгэн дотор үг, үхэр дотор гяван гэдэг шиг тэрээр ярилцлагаараа дамжуулан манай улсад хоёр зүйлийг ойлгуулах гэж хичээжээ. Товчхондоо, манай улсад боловсон, дипломат аргаар сануулга өгч байгаа бололтой. Ямар сануулга гэдгийг сийрүүлье.

Нэгдүгээрт, Өвөр монголчуудын асуудалд Монгол Улс, монголчууд болгоомжтой хандах ёстой гэдгийг сануулжээ. Мөн ӨМӨЗО-д хэл соёлоо хамгаалах хөдөлгөөн өрнөсөн энэ үед БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа нь ч санамсаргүй явдал биш юм.

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ярилцлагадаа "Өмнөд Монголд цөөхөн хүмүүс эсэргүүцэж байгаа юм. Монгол Улсад маш их шуугж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. "Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү" гэдэг. Монгол нөхөд маань зөв бурууг ялган худал цуурхалыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна" гэжээ. Товчхондоо бол энэ асуудлаар монголчууд байр сууриа илэрхийлж оролцох шаардлагагүй гэдгийг хэлж. 

Хоёрдугаарт, зөвхөн манай улсыг бодсондоо л нүүрс авч байгаа гэдгээ хэлжээ. Тэрээр "Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна" гэжээ.

Ийнхүү БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ярилцлагаараа дамжуулан "Өмнөд Монголын хэл соёлтой холбоотой улсын дотоод асуудалд битгий оролцоод байгаарай. Хэтэрхий их оролцоод байвал нүүрс авахаа больчихно шүү" гэдгийг хэнд ч ойлгогдохоор тайлбарлажээ.

Эх сурвалж: eagle.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 14 цаг 7 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 14 цаг 8 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 14 цаг 8 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 14 цаг 9 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 14 цаг 11 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 17 цаг 19 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 20 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 21 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 22 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 50 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 20 цаг 2 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 20 цаг 3 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 20 цаг 5 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 20 цаг 7 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 20 цаг 10 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 20 цаг 14 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 20 цаг 15 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 20 цаг 17 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 20 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 23 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top