УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр /2020.09.10/ зохион байгууллаа. Хилийн боомтоор өчигдөр нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн байна.
Иргэдийг Дархан-Уул аймгийн “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарласан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.