x

Кувейт улстай соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд уулзалтын эхэнд УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, Кувейтийн Үндэсний ассамблейн (парламент) дарга, ноён Марзук Али Аль-Ханимийн мэндчилгээг уламжлав.

Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт, түүний дотор парламентын хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Мухаммад Аль-Мутайри нар тэмдэглэв.

Элчин сайд Мухаммад Аль-Мутайри Кувейтийн тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар товч дурдаад, нэгэнт тогтсон найрсаг, ах дүү ёсны харилцааг улам бэхжүүлэх нь бидний ашиг сонирхолд бүрнээ нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Соёлын болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, Монгол-Кувейтийн судалгааны төв, Кувейтийн шинжлэх ухааны судалгааны төв хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж, тухайлбал, Монгол орны баруун бүсийн эрүүл, сайн чанарын махны экспортыг нэмэгдүүлж, тогтмолжуулах талаар анхаарахыг Элчин сайдаас хүсэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 15 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 16 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 16 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 17 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 19 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 27 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 28 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 30 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 18 цаг 58 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 9 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 11 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 13 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 15 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 18 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 22 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 25 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 28 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 31 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top