x

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төгрөгийн ханшийн уналтаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр Төв банкны мөнгөний бодлого, төгрөгийн ханшийн уналтын талаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ.

Нийт зургаан зүйл бүхий уг асуулгад,

"Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “..Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино..” гэж заасан. Энэ нь Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дотоодын санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллах учиртай хэлж байна. Дэлхийн улс орнуудад Төв банк нь үнийн тогтвортой байдал буюу инфляцаа анхаарч, харин валютын ханшийн бодлогыг Төв банк нь Засгийн газартайгаа хамтран тодорхойлж ирсэн практик бий.

Манай улсын үндэсний валют болох төгрөгийн ханш 2016 оны 6 сараас хойш 43.7 хувиар суларчээ. Монгол улсын нийт импортын 70 хувийг ам.доллар-аар хийдэг ба хэрэглээний сагсны 43.7 хувь нь импортын бараа байдаг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсч, энэ нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш Монголбанкны мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ам.долларын хаалтын ханш 1,982.25 төгрөг байсан бол 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,850.19 төгрөгт хүрч бараг 867.94 төгрөгөөр өсөөд байна.

Энэ нь 2016 оноос хойш Монгол төгрөг 43.7 хувиар үнэгүйдсэн үзүүлэлт бөгөөд ам. долларын ханшны чангаралт гадаадын байгууллагуудтай хамтардаг Монголын бизнес эрхлэгчид, мөн ам. долларын зээлтэй зээлдэгчдийн хувьд асар хүнд дарамт болж байна.

Хэдийгээр Монголбанк гадаад валютын нөөцөөсөө их хэмжээний ам.доллараар интервенц хийсээр ирсэн боловч төгрөгийн ханш улам бүр суларсаар байна. Ам.долларын ханш нэмэгдэх бүр суурь үнээ хөөрөгдсөнөөр бага дунд орлоготой иргэд, тэдний дотор тэтгэврийн орлоготой ахмадуудын амьдрал туйлын хүнд байдалд ороод байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 39 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

1. Үндэсний Статистикийн Хорооноос гаргаж буй мэдээллээр М2 мөнгөний нийлүүлэлт 2012 оны 6 сард 7 их наяд 48 тэрбум төгрөг байсан бол 2016 оны 6 сард 11 их наяд 186 тэрбум, 2020 оны 7 сард 21 их наяд 356 тэрбум төгрөгт хүрч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд даруй 10 их наяд төгрөгөөр өсчээ. М2 мөнгөний хэмжээ ийнхүү асар ихээр нэмэгдсэн нь валютын ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн бол танилцуулна уу?

2.  Монгол Улсын нийт өр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд 6 тэрбум 201 сая ам.доллар буюу бараг 18.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 4,785.8 сая ам.доллар байсан бол 2020 оны эхний улиралд  7,235.4 сая ам.долларт хүрч даруй 2,449.6 сая ам.доллараар нэмэгдлээ. Монгол Улсын болон Засгийн газрын өрийн хэмжээ ийнхүү асар ихээр нэмэгдсэн нь валютын ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн бол танилцуулна уу?

3. Төсвийн алдагдал 4 жил дараалан 2 их наяд төгрөгөөс давсан. Гэтэл шинээр өргөн барьж буй төсвийн тодотголд Нэгдсэн төсвийн тэнцлийг бас дахин 2 их наяд 771 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Төсвийн алдагдал бол өр. Ийнхүү Та бүхэн засаглаж байх хугацаанд нийтдээ 12 их наяд төгрөг давсан төсвийн алдагдал гаргасан байна. Түүхэн дээд амжилт тогтоож байгаа ийм хэмжээний архагшсан алдагдал бол зөвхөн дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудын төсөвт байдаг үзэгдэл юм. Ийм их алдагдал үндэсний валютын ам.долларт харьцах ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар тооцоо судалгаа хийсэн бол танилцуулна уу?

4. Эдийн засгийн хямрал нүүрэлсэн 2015 онд экспортод 4 тэрбум 669.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаж байсан бол 2019 онд 7 тэрбум 619.7 сая ам.долларт хүрч 3 тэрбум ам.доллар-аар өссөн байна. Ийнхүү эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас орж ирэх валют асар их хэмжээгээр нэмэгдэж байхад ам.долларын ханш ямар шалтгаанаар буурахгүй байгааг тайлбарлана уу? Монгол улс гадаад худалдаанаас орж ирэх валютаа хянаж чадаж байна уу?

5.  Ханшийг тогтоох зорилгоор Монголбанкнаас хийсэн валютын интервенцийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүрээр тооцон гаргаж ирүүлнэ үү.

6. Монголбанкны цэвэршүүлсэн алтны мэдээг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүрээр ирүүлнэ үү.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Танаас хүсье" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 16 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 17 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 18 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 18 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 20 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 28 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 29 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 32 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 0 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 11 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 13 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 15 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 17 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 20 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 23 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 26 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 30 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 32 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top