Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.
Тэрээр Баянзүрх дүүрэг буюу сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшин, тус дүүргийг төлөөлөх арван мандатын нэгийн төлөө Э.Тамирын хамт өрсөлдөх аж.
Тус тойрогт МАН-аас Д.Энхбаяр, Ү.Оюунзул, ХҮН-аас Г.Уянгахишиг, Б.Амараа нар тус тус өрсөлдөх юм.
АН, МАХН болон ШИНЭ эвсэл хамтран энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлаад буй.
Тэгвэл, Ардчилсан Нам НИТХ-ын 45 суудлын 37-д нь гишүүдээ нэр дэвшүүлэх болжээ.
Сэтгэгдэл (5)