Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ танилцууллаа.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "Нам бол дотоод ардчилалтай байх ёстой. Бид залуу үеэ дэмжиж эх орны дараагийн дараагийн бүтээн байгуулалтад гар бие оролцуулах хэрэгтэй" гэсэн юм.
МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 33 нь буюу 73.3 хувь нь шинээр нэр дэвшиж буй залуучууд бөгөөд хамгийн залуу нь 30 настай юм байна.
Нэр дэвшигчдийг мэргэжлээр ангилвал:
-
Улс төр судлаач 12;
-
Эрх зүйч 10;
-
Багш 4;
-
Инженер 5;
-
Эдийн засагч 5;
-
Нисгэгч 1;
-
Эмч 1;
-
Програмист 2;
-
Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн 5;
-
Хөгжлийн судлаач чиглэлээр мэргэжил эзэмшсэн 1, тус тус байгаа юм.
МАН-аас НИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна.