x

Ч.Сайханбилэг: Монголын тал “Оюутолгой”-д эзэмшиж буй 34 хувиа зарах нь хамгийн тохиромжтой

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Австралийн эдийн засгийн The Australian Financial Review сонинд Монголын тал “Оюутолгой”-д эзэмшиж буй 34 хувийг зарах нь магадгүй хамгийн тохиромжтой хувилбар байх тухай ярилцлага өгчээ.

Одоо үүсээд буй улс төржилт, Рио Тинто компанийн том компанийн ихэмсэг зан зэргийг шийдэх цор ганц арга нь “Оюутолгой”-д эзэмшиж буй 34 хувиар Рио Тинто эсвэл өөр нэг гуравдагч этгээдэд зарах ётой аж.

“Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хялбараар шийдэх ёстой гэсэн санааг дэмждэг. Миний бодлоор манай талаас хамгийн тохиромжтой хувилбар бол одоо эзэмшиж буй 34 хувийг “Рио Тинто” эсвэл өөр гуравдагч этгээдэд зарах ёстой. Дараа нь татварын зохицуулалтыг дахин тохирч, төрөөс татвар болон бусад байдлаар ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь зүй” гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярьжээ.

Тэрээр мөн цааш нь ярихдаа 34 хувийн өмчлөлийн асуудал одоо үүсээд буй үл ойлголцлын үндэс гэдгийг онцолжээ.

“2009, 2015 онд “Оюу Толгой”-н гэрээг үзэглэж байхад дийлэнх монголчууд Оюу Толгойг сайн зүйл гэж итгэж байсан. Гэвч популист улстөрчид, хэт үндсэрхэг үзэлтнүүд улс төрийн оноо авах хэрэгсэл болгосон. Одоо бүр Рио Тинто улс орныг цөлмөөд зугтаж байна гэж ярих болсон” гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яриандаа дурджээ.

“Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, коронавируст цар тахлаас шалтгаалан бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх зэрэг эрсдэл байгаагаас болж Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд үл ойлголцол үүссэн юм.

Түүгээр ч зогсохгүй хоёр талын татварын маргаантай асуудлаас болж Лондон хотын Арбитрын шүүхэд асуудал явж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн үзэж буйгаар Рио Тинто компанийн дээрэнгүй зангаа хаяж, Засгийн газартай түншлэх замаар бизнесээ саадгүй явуулах талаар анхаарах хэрэгтэй гэдгийг дурдсан байна.

Эх сурвалж: zindaa.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.55.188.92)
    Хэн гээчүүд РИНО-ТИТОг монголыг дээрэлхэх зантай болгоход нөлөөлөв гэдэг асуудал сөхөгдөнө .21р зууны ДЭЛХИЙд зартай луйвар,луйварчид гэдэг нь тодорхой болсон .Өөгшүүлсэн нөхөд ЮУч үгүй болгох зорилготой байх шиг ээ 34% хэдэн доллар болох бол .400 тэрбум долларын өртөг хүрэх эсэх анхаарал татаж байна ,.,,,,,,,!!!
    2020 оны 09 сарын 05 | Хариулах
  • Z bold (64.119.26.244)
    Chamd odoo ymarch hamaagui.
    2020 оны 09 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Яагаад өрөнд орж байгаагаа сайн бод бод малаа
      2020 оны 09 сарын 04
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 31 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 32 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 33 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 34 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 43 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 16 цаг 44 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 16 цаг 45 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 16 цаг 46 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 14 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 25 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 27 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 29 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 31 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 34 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 38 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 41 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 19 цаг 44 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 19 цаг 47 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top