x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг буулгаснаар нэг их наяд төгрөгийг иргэдэд буцаан өгөх боломжтой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр НӨАТ-ын тухай хуулийн буцаан олголтыг 5 хувь болгох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад дахин өргөн барилаа.

Тэрээр Өнгөрсөн хавар энэ хуулийн төслийг өргөн барьсан ч олонхын дэмжлэг аваагүй юм. Тиймээс шинэ парламентэд уг хуулийн төслийг дэмжих байх гэж үзээд дахин өргөн барьсан байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-"Цар тахлын улмаас улс орон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Цар тахалтай холбоотойгоор Засгийн газар өнгөрсөн хугацаанд 5,2 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хэрэв энэ хөтөлбөр хүндээ бүрэн хүрч чадсан бол иргэн бүрт 1,6 сая төгрөг очих ёстой байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Ковидын эсрэг авч байгаа арга хэмжээ байгаа онож байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байна.

Тийм учраас ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа НӨАТ-ыг багасгах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Энэ 2020 онд нийт 2,7 их наяд төгрөгийн орлогыг НӨАТ-ын орлогоос бүрдүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байгаа. Татварын хувь хэмжээг буулгаснаар ойролцоогоор нэг их наяд төгрөгийг иргэддээ буцаан өгөх боломжтой ийм хуулийн төсөл юм.

Иргэдийн олонхи нь НӨАТ-ыг нэг удаагийн 10 хувийн татвар гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ үйлдвэрлэлийн бүх шат дамжлагууд дээр тус бүртээ 10 хувийн татвар төлдөг. Үр тарианы компаниуд хамгийн гол зардал болох шатахууны өртөг дээр 10 хувийн татвар нэмж төлдөг. Үр тариагаа хураачхаад гурилын үйлдвэрт нийлүүлэхдээ 10 хувийн өртөг нэмдэг. Гурилын үйлдвэр нь талхны үйлдвэрт бас л 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Талхны үйлдвэрээс дэлгүүрт талхаа нийлүүлэхдээ 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Дэлгүүр нь жирийн иргэдэд 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрээс авч байгаа энэ татварууд хамгийн багадаа 300-400 төгрөгийн нэмэгдэл үүсгэдэг гэсэн судалгаа байдаг.

Тиймээс энэ татвар бол алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд маш их дарамт болдог. Тиймээс НӨАТ-ын татварын буцаан олголтыг таван хувь болгох нь хамгийн зөв шийдвэр гэж үзээд хуулийн төслөө дахин өргөн барилаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 16 цаг 25 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 16 цаг 26 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 16 цаг 26 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 16 цаг 27 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 16 цаг 29 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 19 цаг 37 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 19 цаг 38 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 19 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 19 цаг 40 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 22 цаг 8 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 22 цаг 20 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 22 цаг 21 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 22 цаг 23 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 22 цаг 25 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 22 цаг 28 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 22 цаг 32 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 22 цаг 33 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 22 цаг 35 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 22 цаг 38 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 22 цаг 41 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top