x

Г.Занданшатар: 6.2 дахь заалтыг зориуд мушгин гуйвуулж, хууль батлах ажилд саад тотгор учруулж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа, УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх санаатай болон санамсаргүй үйлдэл гарч эхэлсэн. Эндээс улбаалсан ойлголтын зөрүү гарч байгаатай холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэж тэмдэглээд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах, байгалийн баялгийг замбараагүй, нэгдсэн бодлогогүй ашиглаж байгаа байдлыг зогсоох, ард түмэндээ баялгийн өгөөжийг тэгш, шударга хуваарилах, өмнөх алдааг засаж залруулахад оршиж байсан" гэж онцоллоо.

Мөн тэрээр “Зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаачлаагүй, Монгол Улсын Их Хурал ч батлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  6.2 дахь заалтыг зориуд санаатайгаар мушгин гуйвуулж, нийгэмд буруу ташаа ойлголт тарааж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой гэж үзэхээс өөр аргагүй байна” гээд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн суурь зарчмын талаар болон нэмэлт, өөрчлөлт оруулсан үндэслэл, ач холбогдлын талаар тайлбар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд газар, байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад, төрийн нийтийн өмч байх, байгалийн баялгийг нэгдмэл, тогтвортой бодлогогүй ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тогтоосон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн ашиглах, байгалийн баялгийг ашиглахдаа байгаль орчны эко системд эрсдэл учруулахгүй тэнцвэртэй байлгах шаардлагыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулж, одоо ба ирээдүй үеийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, баялаг ашигласнаас олох орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, өгөөжийг нь иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг тогтоосон гэдгийг тэрээр тайлбарлав.

Түүнчлэн газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх бөгөөд гадны иргэдэд худалдах тухай ямар ч зүйл, заалт байхгүйг Үндсэн хууль болон бусад хуулийн заалтуудаас эшлэн тайлбар өгөв. 

Харин УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан "Төр гэдэг нь ард түмний зохион байгуулалт юм. Төрийн өмч гэдэг нэр томьёо нь 1992 оноос хойш хуулинд хэрэглэгдэж эхэлсэн. Хэрвээ "төрийн нийтийн" бус ард түмний мэдэлд байна гэвэл ард түмэн бүгд нэгдэн нийлж шийдвэр гаргах боломжгүй. Төрийн нийтийн өмч гэж байх ёстой болохоос биш нийтийн өмч гэж байх ёсгүй” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 16 цаг 25 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 16 цаг 26 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 16 цаг 27 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 16 цаг 27 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 16 цаг 29 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 19 цаг 37 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 19 цаг 38 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 19 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 19 цаг 40 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 22 цаг 8 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 22 цаг 20 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 22 цаг 21 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 22 цаг 23 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 22 цаг 25 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 22 цаг 29 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 22 цаг 32 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 22 цаг 33 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 22 цаг 35 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 22 цаг 38 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 22 цаг 41 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top