x

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 14-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1,093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,472 төсөвт байгууллага, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД ДУРДСАНААР НИЙТ 67.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ, 33.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨР БАЙНА

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2%-тай тэнцсэн байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг хэмээн тайлагнаж байгааг мөн төслийн танилцуулгад дурдсан байна.

"МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 2020 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР 4,358.7 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ, ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНЭЭС 1,212.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРСАН"

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгааг Сангийн сайд танилцуулсан юм.

Дэлхий даяар эрчимтэй тархаад байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал нь Монгол Улс төдийгүй дэлхийн бусад орны нийгэм, эдийн засагт урьдчилан таамаглаагүй хохирлыг үзүүлээд байгаа юм. Уг нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2020 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгааг төслийн танилцуулгад дурджээ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас төсвийн орлого оны эцэст төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсэж байгаа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнд өөрчлөлт оруулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх замаар төсвийг дахин хуваарилах зайлшгүй шаардлагыг үүсгээд байгаа аж.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны эхний 6 сарын байдлаар 4,358.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1,212.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, улмаар оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгаа тул Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Төсвийн тодотгол хийх шаардлага, үндэслэлд суурилан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжид шийдвэрлэх зарчмыг баримталжээ. Түүнчлэн экспортыг далайцтай нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, цахим шилжилтийг хурдасгах, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх зарчмыг баримталсан байна.

Шаардлагатай өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 2,170.7 тэрбум төгрөгөөр буурч 10,729.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 14,577.5 тэрбум төгрөг болох ба төсвийн нийт тэнцэл -3,848.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувьтай тэнцэх юм байна. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 16 цаг 14 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 16 цаг 15 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 16 цаг 16 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 16 цаг 16 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 16 цаг 18 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 19 цаг 26 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 19 цаг 27 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 19 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 19 цаг 30 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 58 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 22 цаг 9 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 22 цаг 11 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 22 цаг 13 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 22 цаг 15 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 22 цаг 18 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 22 цаг 21 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 22 цаг 22 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 22 цаг 24 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 22 цаг 28 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 22 цаг 30 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top