x

Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барив

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

Засгийн газраас 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд нийцүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудаас санал авч энэхүү төслийг боловсруулсан байна.

Уг үйл ажиллагааны хөтөлбөрийг 6 бүлгээс бүрдэхээр тусгасан бөгөөд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний бодлогын чиглэлийг нарийвчлан заасан. Тухайлбал,

1.Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.

2.Хүний хөгжлийн бодлого

Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн.

3.Эдийн засгийн бодлого

Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах болон эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлэх гэсэн хоёр дэд хэсэг бүхий зорилтот арга хэмжээг тусгасан.

4.Ногоон хөгжлийн бодлого

Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

5.Засаглалын бодлого

Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоон, хүнд суртлыг арилгаж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг мөрдүүлнэ. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

6.Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого

Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой барих суурь зарчимд тулгуурлажээ.

“МОНГОЛ УЛСЫГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн саналыг үндэслэн боловсруулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй.

Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл байдал бий болно. Дунд хугацааны зорилтууд хэрэгжсэнээр ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй чанартай хүргэх, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Мөн эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн МЕГА төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэх юм байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.22.21)
    Инженер Нацагням германы сонгодог парламент үндэсээрээ худлаа гэж лекцэндээ хэлсэн. Хүннү-ийн засгыг ирлийзжүүлсэн засаг байгуулчихсан жаргал зовлон ээлжлэхгүй. Өөрөөр хэлбэл хасын эргэлт шиг. Дуучин Бүрнээбаярын жаргал зовлон ээлжлэн байдаг гэх дуу
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.22.21)
    Сонгууль 5 жилийн дараа болох нь залгамж үлдэж ажил амжина
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 16 цаг 22 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 16 цаг 23 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 16 цаг 24 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 16 цаг 25 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 16 цаг 26 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 19 цаг 34 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 19 цаг 36 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 19 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 19 цаг 38 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 22 цаг 6 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 22 цаг 17 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 22 цаг 19 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 22 цаг 21 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 22 цаг 23 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 22 цаг 26 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 22 цаг 30 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 22 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 22 цаг 33 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 22 цаг 36 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 22 цаг 39 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top