x

Хойтон суллахын хооронд хохирлоо л барагдуулмаар байна

"Хойтон суллахын хооронд хориод яах вэ, хохирлоо л барагдуулмаар байна"

Сонгуультай зэрэгцэн манай хэд хэдэн улстөрч аавын хаалга татсан. Үүнийг сонгуулийн шоу гэж харах нэгэн байхад “У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа сайн хийж байна, төрийн мөнгөөр тоглогсодтой одоо л хариуцлага тооцох нь” хэмээх иргэдийн хүлээлт ч бий болсон. Магад энэ хүлээлт МАН-д үнэмлэхүй олонхын санал авахад нөлөөлсөн байж болох. Харамсалтай нь улстөрчдийн үйлдсэн гэмийг оноосон ялтай нь харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл өгсөн нь шүүхээр тогтоогдсон.

Ийн түүний үйлдсэн гэмд шүүх нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 5.5 жил хорих ял оноосон. Харин шүүхийн шийдвэрт хохирлын хэмжээ хийгээд хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар дурдаагүй юм. Гэтэл Н.Номтойбаяр улсад дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үйл явдлыг эргэн сануулбал, тэрбээр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан аж. 

Тус удирдамжийн дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваагийн тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагджээ. Гэвч төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нэг ч удаа хуралдалгүйгээр улсын төсвөөс дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг авч, 27 аж ахуйн нэгжид хувааж, тус бүр 200 сая орчим төгрөг олгосон байна. Хэрэгт шалгагдаж байсан ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон.

Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой. Бүр сайд зээл авах компаниудын жагсаалтыг бидэнд өгсөн” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл ч бий.

Энэ нь эрхэм сайд төрийн өмнөөс ажиллаж байгаа нэрээр хувийн эрх ашгийг хэрхэн дээгүүрт тавьж, Монгол Улсын хууль, тогтоомжийг уландаа гишгэснийг харуулж буй юм. Олон иргэдийн итгэл найдвар, ажилтай, орлоготой байх эх үүсвэрийг тас татсаныхаа төлөө тэрбээр ердөө 5.5 жил хорих ял авч, нийтийн албанд ажиллах эрхээ л хасуулсан юм.  

Өөр нэгэн жишээ дурдъя. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэг ил болоод гурав дахь онтойгоо золгох гэж байна. Тухайн үед УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, яамдын дэд сайд, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, МАН-ын нэр бүхий дарга нар хэдэн тэрбумаар нь зээл авсан нь тогтоогдож, өдөр өдрөөр хүмүүсийн тоо хүрээгээ тэлж, багагүй шуугиан тарьж байлаа. Харин өдгөө цөөн хэдэн хүнд ял оноосон болоод толгойг нь илээд өнгөрөх бололтой.

Тухайлбал, ЖДҮХС-гаас олгох ёстой байсан зээлийг УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болон тэдний хамаарал бүхий компани, ах дүүст их хэмжээгээр олгох ажлыг гардан гүйцэтгэсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтан гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” компанидаа давуу байдал бий болгож, 950 сая төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулжээ. Энэ хэрэгтээ тэрбээр гурван жилийн ял авч, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилийн хугацаагаар хасуулсан ч улсад учруулсан, энгийн үйлдвэрлэгчид очих ёстой байсан 950 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшилж, өчигдөр болсноор түүнийг гэм буруутайд тооцсон. Тэрбээр ЖДҮХС-гаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт шалгагдаж буй. Энэ мэт олон жишээ дурдаж болно. 

Манай улс хоёрын хоёр Ерөнхий сайдаа шоронд хорьсон. Хальт харвал хариуцлага хүлээлгэж буй мэт боловч үнэн хэрэгтээ үүний ард том улс төр нуугдаж буй. Ерөнхий сайд асан С.Баярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нээлттэй хорих ангид таван жил хорихоор болсон. Түүнийг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа “Оюутолгой” компанийн шатахууныг нийлүүлэх давуу эрхийг “Петровис” компанид олгож, энэ үйлдлээрээ  418.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон гэж үзсэн юм. Мөн энэ үйлдэлд нь хамтарсан гэх “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг хоёр жилээр хорьсон.

Түүнчлэн С.Баяраас 5.5 тэрбум төгрөг, Ч.Даваанямаас 5.7 төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, улсын орлого болохоор шийдвэрлэжээ. Гэхдээ олсон орлого болох 418.1 тэрбум төгрөгтэй харьцуулахад тэдэнд оноосон ял, хураан авч байгаа мөнгөний хэмжээ шувууны сангас төдий өчүүхэн. Үүнээс гадна Оюутолгой болон Дубайд байгуулсан гэрээтэй холбогдуулж шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноож, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт гурван жил хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг  нь дөрвөн жилээр хассан бол   Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь тус бүр гурван жилээр хассан байна.

Мөн шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хассан. Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан. Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлжээ. Үүний дараа тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулсан компанид зарсан гэдэг үндэслэлээр ял авсан юм.

Тэд бүгд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс. Тэднээр зүгээр нэг туг дахиад өнгөрөхгүй нь тодорхой. Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, олон хүнийг Өршөөлийн хуулиар шоронгоос суллах нь гарцаагүй. Тэдний тэргүүн эгнээнд дээрх улстөрчдийн нэрс бичээтэй буй гэх хардлага ч газар авсаар байна. Ял оноож байгаа нэртэй хойтон суллахаас хойш хориод яах вэ дээ, хохирлоо л барагдуулмаар байна.  

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэд (66.181.176.156)
    Зарим нь ч үнэхээр авлига албан тушаалын хэрэгтэн нь үнэн. Тиймээс ял эдлэх нь зөв. Гэтэл заримыг нь дахиж улс төрд оруулахгүйн тулд хилсдүүлж ял өгч байгаа нь аймшиг!!!
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 16 цаг 15 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 16 цаг 15 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 16 цаг 16 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 16 цаг 17 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 16 цаг 18 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 19 цаг 26 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 19 цаг 28 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 19 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 19 цаг 30 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 58 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 22 цаг 9 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 22 цаг 11 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 22 цаг 13 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 22 цаг 15 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 22 цаг 18 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 22 цаг 22 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 22 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 22 цаг 25 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 22 цаг 28 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 22 цаг 31 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top