x

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчдог болоход чармайлт гаргахыг УИХ-ын даргаас хүслээ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.

Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согоос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан гэдгээ дуулгаад, Үндэсний Ассамблейн даргад халуун мэндийг уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчин төгөлдөр байгааг дамжуулж өгөхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун, "Сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын төр засаг тогтвортой бодлогоор ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсонд таатай байгаагаа илэрхийлж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа цаашид стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ хэмээн найдаж байна" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Солонгосын эксим банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, бусад эксим банкны төсөлтэй харьцуулахад удаашралтай байгааг хэлээд, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бодит ажлыг хийж, удаашралтай байгаа төслийн ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.  Харин Элчин сайд Ли Ё Хун Солонгосын жуулчдын статистик тоог харвал БНХАУ, ОХУ-ын дараа Монгол руу хамгийн их зорчдог. Иймээс хоёр улсын иргэд хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, Солонгос иргэд Монголд визгүй зорчдог болох тухайд УИХ-ын даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

Монголын шинэ төмөр замыг түшиглэн хоёр улсад бий болох боломж, сэргээгдэх эрчим хүчний салбарт Солонгосын өндөр технологийг нэвтрүүлж хөгжүүлэх,  хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран шинэ боломж нээх тухайд талууд санал нэгдсэн юм. Тухайлбал Монголын органик сармис, чацаргана, чага мөөг зэрэг Солонгос иргэдийн сонирхдог, эрэлттэй бүтээгдэхүүн Монголд олон байгааг Элчин сайд яриандаа дурдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар манай улс эрүүл органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Иймээс энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой, УИХ-аас хууль эрхзүйн таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг онцолсон юм.  

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар  Элчин сайд Ли Ё Хун Монгол Улс, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсье хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 16 цаг 37 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 16 цаг 37 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 16 цаг 38 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 16 цаг 39 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 16 цаг 40 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 19 цаг 49 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 19 цаг 50 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 19 цаг 51 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 19 цаг 52 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 22 цаг 20 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 22 цаг 31 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 22 цаг 33 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 22 цаг 35 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 22 цаг 37 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 22 цаг 40 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 22 цаг 44 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 22 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 22 цаг 47 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 22 цаг 50 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 22 цаг 53 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top