Шадар сайд Я.Содбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзан хоёр улсын хамтын ажиллагаа болон худалдаа, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улстай олон салбарт хамтран ажилладаг. Дэлхий дахинд нүүрлэсэн "COVID-19"-ийн цар тахлын улмаас бий болсон цоо шинэ нөхцөл байдлаас шалтгаалан харилцаа, хамтын ажиллагааны шинэ сорилтууд бий болж байна.
Энэ нөхцөлд хоёр талын харилцааг уламжлалт аргаар хөгжүүлэхэд хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн ч хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хоёр тал илэрхийллээ.
Мөн энэ онд төлөвлөсөн хурал, төрийн өндөр дээд айлчлалыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцов. ХБНГУ-аас Монгол Улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ уузалтын үеэр илэрхийллээ.