x

Нам, эвсэл сонгуульд оролцохоо наймдугаар сарын 16-наас өмнө илэрхийлнэ

Иргэд амралт зугаалгын зургаа цахим сүлжээнд тавьсаар. Удахгүй хичээл сургууль, өвлийн бэлтгэл зэрэг ажлаа мартсан юм шиг л байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Эдгээрийн хажуугаар сонгуулийн “синдром” дахиад л хөдлөнө. Учир нь Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Тэгвэл энэ сонгууль болоход 75 хоног үлдэж байна. Ингээд орон нутгийн сонгууль угтаж наймдугаар сард ямар ямар бэлтгэл ажил хэдий хугацаанд хийх талаарх товч мэдээллийг хүргэе. 

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 16-наас эхлэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, аравдугаар сарын16-наас сэргээнэ гэсэн үг.

-Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг долдугаар сарын 17-ноос эхлэн өөрийн цахим хуудаст байршуулах хуулийн зохицуулалт бий. Тодруулбал, Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна хэмээн хуульд заажээ.

-Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 16-наас өмнө хүргүүлэх учиртай.

Тухайлбал:
-Улсын дээд шүүх Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг,
-Хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг,

-Хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг,

-Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг,

-Цагдаагийн төв байгууллага; тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг,

-Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг тус тус өгөх ажээ.

Сонгуульд оролцох нам, эвсэлийг бүртгэх шийдвэрийг тав хоногийн дотор гаргана

Нам, эвсэл сонгуульд оролцохоо наймдугаар сарын 16-наас өмнө илэрхийлэх учиртай. Хуульд “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заажээ.

-Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

-Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тэгвэл энэ хугацаа нь наймдугаар 31-нээс есдүгээр сарын 06-ныг дуустал өрнөх аж. Мөн бие даан нэр дэвшигч ч энэ хугацаанд хамаарах юм.

-Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд наймдугаар сарын 16-наас өмнө хүргүүлэх учиртай.

-Ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоож, наймдугаар сарын 16-наас өмнө олон нийтэд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ” хэмээн хуульд заажээ.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 15 цаг 38 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 15 цаг 38 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 15 цаг 39 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 15 цаг 40 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 15 цаг 41 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 18 цаг 49 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 18 цаг 51 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 18 цаг 52 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 18 цаг 53 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 21 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 21 цаг 32 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 34 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 21 цаг 36 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 21 цаг 38 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 21 цаг 41 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 21 цаг 45 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 21 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 21 цаг 48 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 21 цаг 51 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 21 цаг 54 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top