x

ЖДҮ авсан У.Хүрэлсүх тэргүүтэй УИХ-ын гишүүдийн хэрэг юу болов?

УИХ-ын 2016-2020 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байдаг. 

Энэ гишүүнд дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэмээд 50-уулаа ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн өндөр албан тушаалтнууд, хууль сахиулах хүчний байгууллагын өндөр хэргэм цолтнууд хүртэл энэ хэрэгт холбогдсон билээ. 

Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-гийн” гэх нэршилтэй энэ хэрэг олны анхааралд өртөөд, хууль шүүхийн байгууллагаас шалгасаар хоёр, гурван жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд ганц УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг л өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Бусад 49 гишүүний ЖДҮ авсан эсэх, авахад нөлөөлсөн эсэх, хамаарал бүхий компани нь мөн эсэх, гурван хувийн хүүтэй зээлийг ББСБ-аараа угаасан эсэхийг эцэслэн нотлогдоогүй. Жидү зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалын нэгийг хашиж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярыг ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан.

У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-гаас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийжээ гэсэн гарчигтайгаар сайтад нийтлэл гарсанаас өөр тодорхой мэдээлэл байдаггүй юм.

-Ждү зээлтэй холбогдуулан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг буруутай хэмээн үзэж яллагдагчаар татаж байв.

-УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Баттөмөр, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын түшээдийн авсан зээл, хамаарал бүхий компани нь хөдөлшгүй нотлох баримттайгаар батлагдсан. Гэсэн ч тэд албан тушаалаасаа буулгүй, ард түмнээсээ уучлал гуйлгүй явсаар энэ дөрвөн жилийг барж, зарим нь дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийн өндөр албан тушаалд ажиллаж байна.

-Төрийн болон намын өндөр албан тушаалтнаас УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар, МХЕГ-ын улсын байцаагч Ш.Хонгорзул, ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осор, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нарын эрхмүүд зээл нэрийн дор их хэмжээний мөнгө авсан.

ЖДҮ зээлээ төлөөгүй гишүүдээс дурдая

ЖДҮХС-гийн Шилэн дансанд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг нээлттэй ил тод тавьдаг. 

1. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хамаарал бүхий гэгдэх “Аёон пропертийз” ХХК нь 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард ЖДҮХС-гийн дансанд 15.6 сая төгрөг хийсэн байна.

2. УИХ-ын гишүүн, одоо Хууль зүй дотоод хэргийн сайд болсон Х.Нямбаатарын хамаарал бүхий гэгдэх “Өгөөдэй Ази” ХХК нь 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ЖДҮХС-гийн дансанд 21 сая төгрөг хийсэн байна.

3. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК нь 900 сая төгрөгийн зээл авсан ба 20 сая төгрөг ЖДҮХС-д тушаажээ. 

4. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий гэгдэх “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 302 сая төгрөгийг ЖДҮХС-гийн данс руу шилжүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг.

5. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хамаарал бүхий гэгдэх “Дорнод гурил” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан, 21 саяыг нь ЖДҮХС-гийн дансанд хийсэн байна.

6. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын хамаарал бүхий гэгдэж буй “Хархираан хөгжил” ХХК нь 22 сая төгрөгийн зээлийн төлбөрийг ЖДҮХС-д хийжээ. 

7. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Арвай хүрд” ХХК хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 сая төгрөгийг ЖДҮХС-д тушаажээ.

8. УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нь ”Баяр плант ХААБ” ХХК-иараа дамжуулан хамгийн өндөр буюу 3.3 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж авсан юм.

ЖДҮ-д холбогдсон гишүүдийн хэргийг хаав

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байсан. 

Зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгажээ.

ЖДҮ-гийн хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр ингэж мэдээлж байв.

-ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байжээ.

Үүнд: 

• УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
• УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
• УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
• УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
• УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
• УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
• УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байжээ.

Хуулийн байгууллагын хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж буй төсөл дотор ЖДҮХС-гийн хууль тогтоомж, журмыг зөрчсөн, төслийн үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн мөнгөнөөс өндөр хүүтэй, өр зээлээ хаасан, машин унаа авсан, хувь хүмүүст шилжүүлсэн зэрэг нийтлэг зөрчил илэрч байжээ.

ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргаж байв. Гэвч сайд асан Б.Батзоригоос өөр хүн шүүхийн хаалга татаагүй хэвээр л байна. МАН Б.Батзоригоор туг тахьснаас биш ЖДҮ-чдэдээ хариуцлагаа өнөөг хүртэл тооцож чадаагүй юм.

Б.ОДМАА

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 15 цаг 34 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 15 цаг 35 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 15 цаг 36 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 15 цаг 36 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 15 цаг 38 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 18 цаг 46 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 18 цаг 47 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 18 цаг 48 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 18 цаг 50 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 18 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 21 цаг 29 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 31 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 21 цаг 33 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 21 цаг 35 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 21 цаг 38 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 21 цаг 41 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 21 цаг 43 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 21 цаг 44 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 21 цаг 48 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 21 цаг 50 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top