x

С.Баярцогтод 10 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 4 жилийн хорих ял оноолоо

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргажээ.

Шүүхээс С.Баярцогтод 10 жил хорих, таван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.

Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд тус бүр гурван жил ажиллах эрхийг хасаж, дөрвөн жил хорих ял оноожээ.

Сануулахад, С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ.

Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Лорд (66.181.184.27)
    1937 он ойрхон ирсэн байна. Хэлмэгдүүлэлт эхэлж байна даа. Монгол нээрээ заяагүй ухаангүй улс юмаа.
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
    • Bull shit!
      Zass
      2020 оны 07 сарын 18
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 15 цаг 37 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 15 цаг 38 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 15 цаг 39 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 15 цаг 39 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 15 цаг 41 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 18 цаг 49 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 18 цаг 50 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 18 цаг 51 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 18 цаг 52 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 20 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 21 цаг 32 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 33 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 21 цаг 35 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 21 цаг 37 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 21 цаг 41 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 21 цаг 44 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 21 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 21 цаг 47 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 21 цаг 50 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 21 цаг 53 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top