x

У.Хүрэлсүх: Би үхэхээс бусдыг үзсэн парламентын гишүүн. Би эх орноосоо хулгай хийхгүй!

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Засгийн газрын гишүүдийн нэрсийг өчигдөр баталсан билээ. Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу шинээр томилогдох сайд нарыг УИХ-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг бүрчлэн танилцууллаа.

Энэ үеэр сайдад нэр дэвшигч нараас гишүүд асуулт асуусан юм. 

Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Л.Халтар Дарханы замын талаар ийн хариуллаа. Тэрээр "Нөхцөл байдал хүнд байгаа. Дарханы зам, барилгын ажилд дагалдаж гарч ирэх хүндрэл нэмэгдсэн. Монголд цементийн хомсдол үүсчихээд байна.  Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тн цемент хэрэгтэй байгаа. Бүгдийг нь цементийн үйлдвэрээс нийлүүлэхэд хүндрэлтэй байна.  

Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтнүүдийн ирэх хугацаа хойшилсон. Бид анх төлөвлөж байхдаа 2020 оны гуравдугаар сард мэргэжилтнүүд орж ирээд дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлэх тооцоолсон. 

Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж байна. Энэ бол тавдугаар багцын мэргэжилтнүүд. 1, 3, 5 дугаар багцын мэргэжилтнүүдийн хувьд нааштай байгаа. Зам, барилгын ажилд хамгийн гол нь гүүр, ус зайлуулах хоолой, мал амьтны гарц гэсэн гурван төрлийн ажил байдаг. Энэ ажил 1 дүгээр багц дээр 100 хувь дууссан. 

2 болон 4 дүгээр багцын хувьд хүнд байна. 14-15 сая ам.долларын багц дээр маш хямдхан үнээр өрсөлдөж орж ирсэн хятадын компаниуд өнөөдөр манайд ирээгүй байна. Араас нь хөөцөлдөж асуухад зарим нь харьяа газраасаа зөвшөөрөл аваагүй байна гэсэн хариу өгч байгаа" гэлээ: 

УИХ-ын гишүүд асуулт, тодруулга дууссаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. 

Тэрээр "Би үхэхээс бусдыг үзсэн парламентын гишүүн. Би Ерөнхий сайдын хувиар эх орноосоо хулгай хийхгүй. Хэрэв хулгай хийвэл хариуцлага хүлээнэ. 

Их хурлын гишүүд ээ! Засгийн газрын гишүүдээс битгий хууль бус зүйл хүсээрэй. Хэрэв тийм зүйл ажиглагдвал би намын даргын хувиар шалгуулах болно. Дахин хэлье. Засгийн газрын гишүүд ээ! та бүхэн хууль бус юм хийхгүй шүү, үгүй гэж хэлж сураарай" гэлээ. 

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой гишүүдийн асуулт, тодруулга авч дууссанаар Засгийн газрын гишүүдийг чуулганаар сонссонд тооцлоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (96.51.169.163)
    Урьд нь би хулгай хийж байсан, одоо дахиж хийхгүй гэсэнтэй адил сонсогдож байна.
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Юун сүржин яриатай юм.Бизнэс хийдэггүй, гэтэл тэрбумийн хадгаламжтай гэж байгаа.Насаараа цалингаараа ажилласан хүнд ганц орон сууц авахад ч амаргүй байдаг даа
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.61)
    ulsiin sangaa yamr huneer bariulaj bgaas chin bid harj bna butehgui ee
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Баатар (202.9.40.39)
    Энэ хүн хулгайлгаа түрүүлээд хийчихсэн шүү дээ Хадгаламж банк дампууртал казинодсон Ждү шаасан гэх мэтээр одоо шоронд орохгүй гэжүү хэрэг хуучирдаггүй гэдэг билүү
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 15 цаг 23 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 15 цаг 24 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 15 цаг 24 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 15 цаг 25 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 15 цаг 27 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 18 цаг 35 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 18 цаг 36 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 18 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 18 цаг 38 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 6 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 21 цаг 18 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 19 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 21 цаг 21 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 21 цаг 23 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 21 цаг 26 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 21 цаг 30 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 21 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 21 цаг 33 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 21 цаг 36 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 21 цаг 39 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top