x

Монгол улс ажиглагчаас ахиж, ШХАБ-д жинхлэх цаг болсон уу?

1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстаны тэргүүнүүдийн уулзалтаар хилийн районуудад цэргийн салбар­ын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэхүү баримтад тулгуурлан “Шанхайн тав” гэсэн улс төрийн нэгдлийн суурь тавигдсан юм. Анх ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэх­жүүлэх асуудалд төвлөрч байв. Тодруулбал, экстре­мизм, терроризм, сепаратизм гэсэн гурван “изм”-ын аюулыг сөрөн зогсох тухай асуудлыг голчлон хэлэлцдэг байж. Аажимдаа үйл ажиллагааных нь хүрээ тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон түүхтэй. 

ШХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь 1 тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байна.Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог Хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтөй гэгддэг.

Манай улсын хувьд ШХАБ-ыг тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон юм.

ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдэг дээр өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэж байсан бол өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга Монголын эдийн засгийн чуулганы үеэр “ШХАБ-тай энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачиж, илүү идэвхтэй хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна.

Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай нөхцөл үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болно” гэж мэдэгдэж байсан билээ. Үнэхээр ч хэлсэндээ хүрч ШХАБ-д жинхлэх талаар шат ахиулах алхам хийхээр төлөвлөж байх шиг. Учир нь, Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Засгийн газраас тогтоол гаргаж, төвийг сахисан байр суурь баримтлахыг “хүчингүй” болгосон билээ. 

Ер нь бол МИРИМ байгууллагын судалгаагаар монголчууд ШХАБ-д элсэнэ, элсэхгүй гэсэн байр сууринд тэнцүү хуваагдсан гэж гарсан тухай мэдээлэл бий. Тэгэхээр хоёр талд хуваагдсан энэ асуудлыг эцэслэн шийдэж л таарна.

Д.Жаргалсайхан: Шийдвэр гаргахын өмнө олон талаас нь тунгаах цаг ирлээ

Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо нэг бус удаа илэрхийлж байсан. Тэрбээр “Манай судлаачдын хувьд, нэг хэсэг нь эдийн засгийн талаас нь онцолж ШХАБ-д элсэх бодит шаардлага гараагүй, учир нь Монголд ашигтай ямар нэг үйл ажиллагаа эхлээгүй байна. ШХАБ эдийн засгийн, ялангуяа худалдаа, эрчим хүч, тээвэр, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж 20-оод жил хичээж байгаа ч, томоохон төсөл хэрэгжүүлээгүй. Энэ нь ШХАБ дотроо зөрчилтэй байгаагийн илрэл. Хятад эдийн засгийг, харин Орос аюулгүй байдлыг чухалчилдаг. Орос улс Хятадын хямд барааг чөлөөтэй нэвтрүүлэхэд бэлэн биш. Энэтхэг улс ШХАБ-ыг Хятадын “Зам ба Бүс” санаачилгын үргэлжлэл гэж үзэхийг эсэргүүцэж байгаа гэж энэ судлаачид хэлжээ. Судлаачдын нөгөө хэсэг нь улс төрийн талаас нь онцолж ШХАБ-ыг АНУ-ын эсрэг чиглэсэн Орос, Хятадын тэргүүлсэн нэгдэл гэж үздэг. Учир нь АНУ 2005 онд ажиглагч орон болох хүсэлт гаргахад ШХАБ татгалзсан хариу өгсөн. ШХАБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь хоорондоо газар нутгийн маргаантай, түүнийгээ шийдэж чадахгүй, тохиролцоод л явж байгаа. Эдүгээ Кашмирийн асуудал үүнийг ямар хурц хэвээрээ байгааг ил тод харуулж байна.

Харин Монгол улс нь газар нутаг болон хилийн ямар ч маргаангүй орон байж ШХАБ-д заавал хутгалдах шаардлагагүй гэж үзэв. Гурав дахь хэсэг нь монголчууд бид ШХАБ-ыг хий хоосон хардаад, бидний асуудлыг биднийг оролцуулахгүй шийдээд байгаа бүс нутгийн механизмаас өөрийгөө тусгаарлаад байна. Хоёр хөршийн хооронд транзит корридор байгуулах, авто болон төмөр зам, байгалийн хий, газрын тосны хоолой барих, эрчим хүчний болон холбооны кабелийн шугам тавих талаар олон жил ярьж байгаа ч, эдүгээ ганц ч төсөл хэрэгжихгүй байгаа. Гэтэл бид хоёр хөрштэйгөө хоёулантай нь стратегийн түнш болчихсон. ШХАБ-д элсэх нь манай гуравдагч хөршийн бодлогод ч илүү тус дөхөм болох учир гишүүнээр түргэн элсэхийг санал болгосон. Монгол улс ШХАБ-д элсэх шийдвэр гаргахын өмнө өргөн хүрээнд, олон түвшинд хэлэлцүүлэг хийж, олон талаас нь тунгаах цаг ирлээ. Олон нийтэд ШХАБ-ын талаар шаардлагатай мэдээллийг хүргэсний үндсэн дээр, улсын хэмжээнд санал асуулга явуулж элсэх эсэхээ шийдэх гарц бий. Харин тэр болтол хоёр хөрштэйгөө эдийн засаг, байгаль орчин, хар тамхитай тэмцэх талаар хамтран ажиллах хоёр талын болон гурван талын бүх механизмаа өгөөжтэй ашиглах, ШХАБ-ын ажиглагч гишүүний цар хүрээ, боломжийг бүрэн ашиглаж бүх талаар хамтран ажиллах, боловсон хүчнээ сургаж дадлагажуулах шаардлагатай байна” гэсэн байна.

Д.Уламбаяр: Эцсийн шийдвэрийг УИХ гаргах нь тодорхой

Энэ асуудлын тухайд Др.проф. Д.Уламбаяр “Монгол Улс ШХАБ-д элсэж бо¬лохгүй. Яагаад гэвэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн өндөр алба хашиж байсан хүмүүс ярих нь буй. Харин ч асуудлыг ингэж тавьж болохгүй. Одоогоор элсэх тулгамдсан шаардлага байхгүй байна гэж асуудлыг хөндөх учиртай.

ШХАБ цэрэг-улс төрийн эвсэл болох магадал хэвээрээ байна. НАТО-гийн эсрэг байгууллага гэж үзэх нь буй. ШХАБ цэрэг-улс төрийн эвсэл байгаагүй, одоо ч биш, ирээдүйд ч цэрэг-улс төрийн эвсэл болохгүй гэдгээ 2015 онд Ташкентэд баталсан 2025 хүртэлх Стратегийн баримт бичигтээ тусгасан байна. Дурдсан байгууллагын ямар ч бичиг баримтад НАТО-гийн эсрэг үг үсэг байхгүй. Мөн баримт бичигт ШХАБ улс гүрний бүрэн эрхээс дээгүүр шийдвэр гаргадаг эдийн засгийн интеграцийн байгууллага болон хөгжихгүй гэж заажээ.

ШХАБ дахь Монгол Улсын статусыг ахиулах тухай асуудал нь өнөө маргаашгүй тус байгууллагад гүйгээд орчих тухай асуудал биш гэдэг нь нэн тодорхой билээ. ШХАБ-ын Ажиглагч гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хөтөлбөр, үзэл баримтлалыг хүлээзнэх асуудал дээрхэд ч хамаарна. Мөн олон улсын байгууллага, конвенцид тайлбартайгаар элсэх олон улсын эрхзүйн заншил гэж байдаг. Мэдээж долоо хэмжиж, нэг огтол гэсэн мэргэн үг буйг сануулах юун. Эдүгээ зөвхөн хэлэлцүүлэг өрнөж, судалгааны ажил хийж байна. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах нь тодорхой” гэжээ.

Судалгааны байгууллагын дүгнэлтээр монголчуудыг талцуулчихаад байгаа ШХАБ-д элсэх элсэхгүй асуудал дээр нөлөө бүхий хүмүүс нэг жилийн өмнө ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

ШХАБ-д гишүүнээр элсэхийг дэмжиж буй хүмүүсийн байр суурь

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: ШХАБ-д тогтоосон байр сууриа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр гишүүн найман оронтой нэн таатай нөхцлөөр харилцах боломж үүсэхийн зэрэгцээ олон жил яригдаж байгаа бүс нутгийн дэд бүтцэд холбогдох ажил хийгдэнэ гэж харж байна.

Ийм прагматик хандлага баримтлан гадаад худалдааны таатай нөхцлүүдийг бий болгож байж хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах дүр зураг харагдаж байна. Нэгэнт тохирсон дэд бүтцийн тохироонууд, Эдийн засгийн коридорыг байгуулж чадвал Оюутолгойгоос дутахгүй орлого олох боломж байгааг судалгаа харууллаа. Хятад, Оросыг холбосон, цаашлаад Хятад-Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид мөчлөг дагасан, үхээнц эдийн засгаасаа салж чадна гэж бодож явдаг.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудалд шийдэл гаргах цаг болсон. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Манайх ажиглаад, ажиглаад л байдаг, бусад улс орнууд ороод, хөгжөөд л байдаг. Эдийн засгийн коридор л гэнэ, “Бүс ба зам” хөтөлбөр л гэнэ, бүс нутгийн хувьд орнууд хамтраад хөгжөөд байна. Монгол улсын Засгийн газар ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудал УИХ руу орох байх.

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:  ШХАБ бол эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих байгууллага. Хэзээ нэгэн цагт Монгол улс ШХАБ-ын гишүүн болно гэдэгт эргэлзэхгүй байна.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Монгол улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. ШХАБ-д элссэнээр нийгэм, эдийн засгийн олон боломж нээгдэнэ. Улсын хөгжлийн түлхүүр энд байна. Манайхыг тойроод байгаа Эдийн засгийн коридорын зарим боломжууд нээгдэнэ. 

УИХ-ын гишүүн асан Л.Болд: Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад ШХАБ-д элсэх нөхцөл бүрдээгүй байсан. Өнөөдөр ШХАБ-д элсэх талаар шийдвэрээ гаргах цаг нь болсон байна. Саналаа бид нэгтгэж чадвал энэ бол маш чухал үйл явдал болно.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ талаар УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институт нэгдсэн ойлголттой, нэг үгтэй байх хэрэгтэй. ШХАБ-ыг НАТО, Варшавын гэрээний орнууд шиг цэрэг зэвсгийн эвсэл холбоо гэж үздэггүй. Энэ бол цэвэр эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж хардаг.

Дундын буюу сайтар хэлэлцэх ёстой гэсэн хүмүүсийн байр суурь

УИХ-ын дарга Г.Занданшатар: ШХАБ-ын асуудлыг УИХ дээр шийдвэрлэнэ. Гэрээний эхний өгүүлбэрт гишүүн орнууд газар нутаг, аюулгүй байдлаа хангах үүрэгтэй гэсэн заалт бий. Гадаад бодлого судлаачдын нотолгоон дээр үндэслэн шийдвэрээ гаргана.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ШХАБ-д эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал. Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарцгүй байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентын гишүүдийн байр суурь өөр, өөр байгаа тохиолдолд олон түвшинд хэлэлцүүлэг хийж олон талаас нь харж үзэх ёстой. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал юм.

Олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү: Монголоос өөр улсаар эгнээгээ тэлэхийг Хятад хүсэхгүй гэснийг нотлох нэг баримт байна. Чиндаогийн саммитын үеэр Монгол, Хятадын болон гурван улсын Төрийн тэргүүн нар уулзаж хэлэлцээ хийхэд Си Жинпин ингэж хэлжээ. “Монгол бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Монголын тал ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг Хятадын тал дэмжинэ. ШХАБ-ын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа өргөтгөн, Монголын тал болон ШХАБ-ын харилцааны түвшинг дээшлүүлж, ШХАБ-ын хамтын ажиллагаанд Монголын тал гүнзгий оролцохыг сайшаана” гэжээ.

ШХАБ-д гишүүнээр элсэхийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн байр суурь

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тухайд Монгол өөрийн гэсэн онцлогтой. ШХАБ-д бид ажиглагч гэдэг байр сууринаасаа цааш алхах ямар ч шаардлагагүй. Гар барина, бугуй барина. Тэгээд чамайг тэвэрнэ. Чи тэр тэврэлтээс хэзээ ч гарч чадахгүй.

Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: БНХАУ, ОХУ-ын гол байгууллага руу гүйж орчихоод, дуртай цагтаа хаалгыг нь саваад гарна, дуртай цагтаа маргалдаад шийдвэрийг нь гаргуулахгүй байж чадна гэж үзэж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй. Бодит амьдрал дээр бид нар нэгэнт элсчихвэл гарч чадах уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Миний бодлоор чадахгүй л болов уу. ШХАБ-ыг зүйрлэж хэлбэл, ерөөсөө нэг урсгалтай зам юм. Дүрэм нь зөвхөн л урагшлах. Нийгэмд хэлэлцүүлэг хийхгүйгээр яаруу шийдвэр гаргачихдаг. Тэгтэл үүнийг нь олон нийт дэмжихгүй бол яах вэ.

Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн: Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Энэ бодлого маань манай хувьд улс төрийн төдийгүй түүнээс ч өргөн утгаар ямар чухал ач холбогдолтой билээ. Өөрөөр хэлбэл, бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.

Элчин сайд, доктор Ж.Чойнхор: Одоогийн байгаа ажиглагчийн статус ямар боловч ойрын жилүүдэд хангалттай гэж үзэж байна. ШХАБ-д ажиглагчийнхаа түвшинг ахиулж бүрэн хэмжээнд гишүүнээр элсэхийг бид өөрсдөө яараад байх шалтаг байхгүй л гэж бодогдож байна. Яаруулаад байгаа шалтгаан байгаа бол Монголын маань хувь заяанд алс хэтдээ ямар үр дагавартай байж болохыг чамбай дэнслэн байж шийдвэр гаргууштай байна. Хэлж байсан үг, илэрхийлж байсан үзэл бодол нь энэ. Харин одоо бол ШХАБ-д жинхлэхийг л илүүд үзэж байгаа бололтой. Эцсийн үр дүнг цаг хугацаа л харуулна даа.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Сайн бод бод (64.119.19.53)
    Нэг өдөр гишүүн болчдог ямарч шалтгаангүйгээр гишүүнээс татгалзаж болох эсэх. Гишүүн болвол Биднийг утсан хүүхэлдэй болгохын биш биздээ.
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Яарвал даарна (64.119.19.53)
    ШХАБ-д нэгдэх эсэхээ сайн бодож нягтлах хэрэгтэй, алс ирээдүйд ямар хувь заяа хүлээж байгааг тооцоолох, 3 дахь хөршийн бодлогод нөлөөлөх эсэх, цэргийн бус үйл ажиллагааг дэмжих эсэх
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.108.179)
    элсвэл нэг л өглөө бөөн барьцаанд орж юм дуугарч ч болохгүй болно доо,одоо ийм эрх чөлөөтэй байж далай лам-г авчираад баахан хоригт ороо биз дээ
    2020 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Bid elssen deer. 3dagch horshuudde ur ashiggui uls gj heluulsnees hytad orostoi hariltsaaga arai oor tuvshind avaachsan deer bh yalanguya Hyatad oron sudlaachid gardaj avbal bidend deer. Bas ireeduid Mongol ulsad garj bolzoshgui salan tusgaarlagchdiig darah bolomj garj irne 2 horshiin tuslamjtai. Mongol uls uurd enh taiwan bhgui bid ymar neg dairaltad belen bh yostoi.
    2020 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.1.69)
    Ц.Гомбосүрэн Ц.Элбэгдорж нар зөв хэлжээ. Ямар ч шаардлага байхгүй. Тэгээд ч Орос Хятад хоёр хэзээ ч энхтайванаар зэрэгцэн оршихгүй газар нутгийн том маргаантай гэдэг юм билээ.
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.108.153)
    Ээбийгийн зөв шүү сайн л бодоорой, 3 дахь хөрш байхгүй л болох байх,их л баригдмал байх болно
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.184.81)
    Элсээд өөрсдийн хийж бүтээсэн бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргах болзолтой болчихвол бидний амьдрал дээшлэнэ тэгэхгүй бол бид түүхий эд орон хэвээр үлдэнэ ард түмэн эхлээд баян блох хэрэгтэй бн тэгэхгүй бол гадагшаа гаргах бүтээгдэхүүнд өндөр гааль татвар тавьхаар бид ядуу бна ядуугаас салье
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 15 цаг 21 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 15 цаг 22 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 15 цаг 23 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 15 цаг 23 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 15 цаг 25 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 18 цаг 33 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 18 цаг 34 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 18 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 18 цаг 36 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 4 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 21 цаг 16 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 17 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 21 цаг 19 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 21 цаг 22 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 21 цаг 25 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 21 цаг 28 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 21 цаг 29 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 21 цаг 31 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 21 цаг 34 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 21 цаг 37 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top