x

Ялагдлаас өндийж, улс төрийн хүчирхэг институцийн хувьд эргэн ирэх зам

Ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойшхи найм дахь удаагийн Улсын Их Хурлын сонгууль болж өнгөрлөө. Сонгогчид хоёр сонгууль дараалан Ардчилсан Намд итгэл үзүүлсэнгүй. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, дараалсан ялагдлын суурь шалтгааныг тогтоох ёстой. Өнгөрснийг зөв дүгнэж чадахгүй бол ирээдүйгээ зөв төсөөлж чадахгүй. Ирээдүйгээ зөв төсөөлж чадахгүй бол өнөөдөр юу хийх ёстойгоо тодорхойлж чадахгүй.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН Монголын улс төрийн тавцан дахь байр сууриа алдсаныг нийгэм дэх үүргээ гүйцэтгэж чадаагүйнх гэж дүгнээд орхих нь хэт явцуу болно. Монголын улс төрийн хоёр баганын нэг нь сонгуульд дараалан ялагдаж, улс төрийн нөгөө нам нь үнэмлэхүй олонх болсон явдлыг өргөн утгаар нь, Монголын ардчилалд тохиосон том гарз гэж тодорхойлж болох юм. АН институцийнхээ хувьд төлөвшиж чадахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд хүнээс, тодруулбал даргаас хараат байсаар байвал улс төрийн тавцангаас шахагдаж, орон зайгаа алдана. Тийм ч учраас улс төрийн институцийн үүднээс өнгөрснөө дүгнэх ёстой.

Ардчилсан намын ялагдалд олон шалтгаан байгаа ч институцийн үүднээс авч үзвэл ганц л шалтгаан бий. 

2016 онд эхэлсэн АН-ын шинэчлэлийг үзэл баримтлалаа тодотгох, дүрмээ шинэчлэх, дотоод сонгуулиа явуулах гэсэн үндсэн гурван чиглэлд авч үзэж байв. Эдгээрээс хамгийн амжилттай хэрэгжсэн шинэчлэл нь үзэл баримтлалаа тодотгосон явдал юм. 2000 онд АН-ыг үүсгэн байгуулалцсан улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлалын зөрчил үгүй болж баруун төвийн үзэл баримтлалтай нам болсон.

Харамсалтай нь, шинэчлэлийн үйл явцад дарааллын алдаа гарч дүрмийн шинэчлэлээсээ өмнө намын даргаа сонгосноос үүдэн олон алдаа завхрал гарсан. Үүний нэг нь шинээр сонгогдсон АН-ын дарга дүрмийн төслийг өөрчилж намын их хуралд тулгасан явдал юм. Энэ нь намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж дураар авирлах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Үүнээс улбаалан улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө сонгуульт гишүүдийг огцруулах, намын дунд шатны дарга нарыг чөлөөлөх, намын гишүүнчлэлээс хасах зэргээр дур зоргоор авирлах явдал гаарсан. Товчхондоо хамтын биш даргын дүрмээр явж ирлээ. Энэ бүхний үр дагаварт намын дотоодод эв нэгдэл алдагдаж, нам бүхэлдээ хуваагдал, талцал тэмцлийн талбар болон хувирсан нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. 

Өмнө дурдсанчлан АН бол Монголын улс төрийн хоёр баганын нэг учраас улс төрийн тогтолцоонд ч нөлөөтэй. АН-ын ийм хуваагдмал, эв нэгдэлгүй байдлыг эрх баригчид овжноор ашиглаж, намуудын хагарлыг улам гүнзгийрүүлдэг олон мандат бүхий мажоритар сонгуулийн тогтолцоог сонгож авсан. Тэд ч тооцсондоо хүрч сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Гэхдээ сонгуулийн үр дүнд сонгогчдын олонхын санал үгүйсгэгдэж өрсөлдөгч нам нь үнэмлэхүй ялалт байгуулсан нь өөрөө ардчиллын суурь зарчимд нийцэхгүй. Энэ утгаараа АН-ын дотоод засаглал муудах нь зөвхөн АН-ын асуудал биш, ардчилсан тогтолцоонд хохиролтой юм.

Өнөөдөр АН-ыг шинэчлэх олон санаачлага ундарч, алдаа оноогоо дэнсэлж байгаа ч шинэчлэлийн бүрэн замын зураг хараахан гараагүй байна. Тэдний зарим нь одоогийн дампуу дүрмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар эрх мэдлээ хадгалж үлдэхийг зорьж байхад нөгөө хэсэг нь шинэчилсэн шиг шинэчлэхийг хүсч байна. Өөр нэг хэсэг нь үйл явцын өрнөлийг чимээгүйхэн ажиглаж, намын даргын сунгаанд бэлтгэн суугаа. 

Улс төрийн нам бол институцийнхээ хувьд төрийн бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг тодруулдаг үндсэн үүрэгтэй институц. Өнөөдөр бид чухам энэ үүргээ хэрэгжүүлж чаддаг институцийг бий болгож, чадавхыг нь бэхжүүлэх нь хамгийн чухал. Эрсдэлээс айж, улс төрийн ашиг хонжоо хайж суух цаг биш. Энэ бол АН-ын даргын өрсөлдөөнд хэн нэг нь ялалт байгуулахаас илүү чухал асуудал.

Тийм ч учраас АН-ын шинэчлэлд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл. Бид, ялангуяа ул суурьтай шинэчлэл хийхийг хүсэж байгаа хэсэг нь эв нэгдэлтэй байж гэмээнэ улс төрийн институц болж чадна. Эс тэгвээс, өнөөгийн намын удирдлагууд дараагийн дарга хэн байх вэ гэдгийг шийдэх болно. Учир нь өнөөгийн дүрмээр АН-ын дотоод сонгуулийг зохион байгуулдаг, хэн нь нэр дэвших, санал өгөх эрхтэйг шийддэг Дотоод Сонгуулийн Хороо, хэнийг огцруулах, хэнийг намаас хөөхийг шийддэг Үндсэн Дүрмийн Хороог өнөөгийн дарга, удирдлагын утсан хүүхэлдэйнүүд удирдаж байна. ДСХ болон ҮДХ-ны гишүүдийг өнөөгийн намын дарга санал болгон батлуулсан. Зүйрлэвэл, эрх баригчид бүх Шүүгч, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийг үзэмжээрээ томилчихоод сонгуульдъя гэж буйтай агаар нэг. 

Тиймээс АН-ын шинэчлэлд хувь нэмрээ оруулахыг зорьж буй залуус, идэрчүүд, намын даргын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй хэн боловч намын их хурлаа зарлан намын дүрмээ өөрчлөхийн төлөө нэгдэх хэрэгтэй. Ингэж чадвал өнөөгийн ДСХ, ҮДХ-г татан буулгаж чөлөөт, шударга сонгуулийг зохион байгуулах боломжтой болно. 

Хэрэв өнөөгийн намын удирдлагууд шууд намын даргын сонгууль зарлавал тэд л өөрсдийн тоглоомын дүрмээрээ дараагийн намын дарга хэн байхыг шийдэх болно. Хэрэв өнөөгийн дүрмээр намын даргын сонгуулийг явуулбал дараагийн Эрдэнэ л сонгогдох болно. Дүрэмгүй улс төр, дураар авирлах явдал хэвээр үргэлжлэх болно. Тэдний дүрмээр тэдэнтэй өрсөлдвөл тэд л ялна, юу ч өөрчлөгдөхгүй. Тэдний эсрэг АН-ын эгэл жирийн гишүүд, залуус нэгдэн зогсох хэрэгтэй. Дүрэм журмаа өөрчлөн баталж байж бусармаг явдлыг таслан зогсоож чадна. 

Тиймээс, АН-ын гишүүддээ хандан өвөр зуураа эв эеэ хичээн, эвийн хүчээр шинэчлэлээ манлайлахыг уриалж байна.

М.Чимэддорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.68.22)
    Боловсролтой, ардчилал гэж чухам юу болохыг мэддэг, лийдерийн авьяастай залуус алга уу?
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 15 цаг 24 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 15 цаг 25 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 15 цаг 26 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 15 цаг 26 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 15 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 18 цаг 36 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 18 цаг 37 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 18 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 18 цаг 39 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 21 цаг 7 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 21 цаг 19 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 20 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 21 цаг 22 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 21 цаг 25 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 21 цаг 28 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 21 цаг 31 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 21 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 21 цаг 34 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 21 цаг 38 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 21 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top