МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Засгийн газрын гишүүдийн нэрсийг баталж, зарлалаа.
МАН-ын УЗ-өөс санал болгосон сайд нарын нэрсийг танилцуулж байна.
- Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
- ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Батлан хамгаалахын яам Г.Сайханбаяр
- Гадаад харилцааны яам Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
- Сангийн яам Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
- Барилга, хот байгуулалтын яам Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
- Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
- Зам, тээврийн хөгжлийн яам Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон /Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
- Эрчим хүчний яам Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
- Эрүүл мэндийн яам Б.Цогтбаатар /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
- Соёлын яам С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/ нарыг баталсан байна.
Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-аас Ерөнхий сайдтай нийлэн дөрвөн сайд байх ёстой бол МАН-ын УЗ-өөс таван сайд дэмжжээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аар сайдын томилгоог хэлэлцэхгүй бөгөөд шинээр томилогдсон сайд нар харин УИХ-д тангараг өргөх юм.