x

Ардчилсан намын даргын сонгуулийн бүртгэл эхэллээ

Ардчилсан намын удирдлагууд энэ сарын 6-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам X дугаар их хурлыг наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах шийдвэр гаргажээ. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын сонгуулийн будлиан маргаан дуусаагүй. Энэ сонгуулиар хууль зөрчсөн байх эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч шалган тогтоолгох талаар ажиллаж байгаа. Цаашид энэ ажил үргэлжлэх байх. Ардчилсан нам өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд УИХ-ын сонгууль болон нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлээд асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ардчилсан нам дотоод үндсэн дүрэмтэй. Энэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам. Ийм учраас Ардчилсан нам өнөөдөр дотоод үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа зохицуулж, зохион байгуулж ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэнд бий. Тиймээс энэ сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.17.1, 5.12.2 дахь заалтыг үндэслэн намын Х их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулна. Энэ хуралдаанаар Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдээллээ.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж байна. Долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулна. Өнөөдрөөс Ардчилсан намын даргын сонгуулийн бүртгэл эхэлснийг мэдэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 16 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 32 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 33 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 35 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 36 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 37 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 39 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 41 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 14 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 15 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 16 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 16 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 18 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 26 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 27 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 29 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 23 цаг 57 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top