УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат болон бусад дөрвөн хүний холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан шийдвэрээ гурван өдөр үргэлжилж шийдвэрээ танилцууллаа.
Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулав.
Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар: С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байна.
Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан.
Харин Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.
Дээрх дөрвөн хүн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ хэмээн шүүхийн тогтоолд заажээ.