ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов өчигдөр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа "Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгаа" хэмээн ярьжээ.
Тэрээр “ШХАБ-ын гишүүн болохын ач холбогдлыг Монгол улсад идэвхтэй хэлэлцэж байгаа. Уг шийдвэрийг дэмжигчид, эсэргүүцэгчид аль аль нь бий. Монгол найз нөхдийнхөө бие даасан сонголтод нөлөөлөх санаа надад байхгүй. Гэхдээ ийм шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэдгийг би батлан хэлмээр байна. ШХАБ-ын бусад гишүүн орнууд ч Монгол улсыг өнөр гэр бүлдээ таатай хүлээж авна гэж би бодож байна” гэжээ.
Монгол Улс одоогоор ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагчийн статустай оролцдог юм.