x

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг томиллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.07.02) 12 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд даргалан хуралдуулав. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох зохицуулалттай. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонгохоор санал нэгтэй дэмжсэнийг хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн С.Батболд Байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Дэд хорооны даргыг сонгох асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ тухай Байнгын хорооны тогтоолыг батлав. 

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй онцлог дэд хороо юм.

Тус дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульд заажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 38 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 39 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 41 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 42 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 44 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 45 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 47 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 20 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 21 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 22 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 22 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 24 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 32 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 33 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 34 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 36 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top