x

Хотын даргад өрсөлдөх “HOT”-5

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдож, хуулийн дагуу түүний орлогч Ж.Батбаясгалан нийслэлийг түр удирдаж байна. Энэ өдрүүдэд Хотыг удирдах дараагийн дарга хэн байх тухай таамгууд хөвөрч эхэллээ.

Хамгийн эхний хувилбар түр удирдаж буй Ж.Батбаясгалан бүр удирдах магадлалтай гэлцэнэ. Түүнийг “Бадамжунайгийн хүн” гэхээс өөр өө сэв сонсож байсангүй. Сонирхолтой нь саяын сонгуульд бие дааж өрсөлдсөн Ц.Цолмонгийн нэгэн адил дөнгөж сургууль төгсмөгцөө УИХ-ын Тамгын газарт ажилд орсон байдаг. Бодвол алдарт Бадамжунай нь шүүрээ биз. Нуух юмгүй, түүний л нөлөөгөөр “хотын” хүн болсон байдаг. Гэхдээ тааруухнаар дурсагдах болсон тэр хүнээс сөрөг эрдэмд муу суралцаа юу гэж боддог юм. Ямартай ч ижил ул мөр олддоггүй.

Нийслэлийн удирдлагад “гарын даа”-аас гардан гүйцэтгэгч хүртэл хийж явсан тэрбээр бодлого боловсруулах хэрэгжүүлэхээс эхлээд гэнэтийн осол гамшиг, хатуу хэцүү халуун цэг бүрт халшралгүй олны өмнө гарч ирж үүргээ биелүүлж сурсан байна. Үүгээрээ өмнөх дарга С.Амарсайханы алдаа оноо бүхнээс үүрэлцэх ёстой. “Цай зөөж цаас канондохоос өнөөдрийг хүртэлх түүний замнал төрийн албаны мерит зарчим, дагаж явсан дарга нараасаа авах гээхийн ухаанаар суралцаж өнөөг хүртэл нэр, мөр цэвэр яваа гэдгээс цааш магтаад яахав.

Дараагийн хувилбар нь Хотын даргаар бараг л томилогдсон мэт өндөр магадлалын эзэн болоод байгаа НИТХ-ын дарга Р.Дагва. Одоо цагийн дарга нарын жишгээр эрхзүйч мэргэжил эзэмшээд, Удирдлагын академид сурчихсан, болоо. Бараг “насаараа” СХД-ийн удирдлагад ажиллаж байгаад “Хот”-д ирсэн. 

Бараг дүүргийн даргаас Бараг хотын даргад хүртэл дэвшсэн шалтгаан нь төрд гэхээсээ намдаа, намын хорооны дарга нартаа зүтгэснийх гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр ч гэсэн түүнийг сойж дэмжиж байгаа хүмүүс нь дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороо, бүр МАН-ын дарга, генсекүүд байна. Харин түүнийг сонгож саналаа өгөх хүмүүс бол арай өөрөөр хардаг. Хатуухан хэлэхэд “Өнөөдөр түүнийг Хотын даргаар сонговол ирэх намар болох орон нутгийн сонгуульд МАН ялагдахад хүрнэ” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл “Хот удирдах”, “Хурал удирдах” ажлын туршлага их өөр гэнэ дээ. Гэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд нийслэлд 22 суудал авсан, Сонгинохайрхан дүүрэгт 6:0, 5:0 харьцаатай ялалт авчрахад хувь нэмрээ оруулсны “Шагнал” гэж үзэж Хотын дарга болгох гэж байгаа бол дэндүү харамсалтай нь үнэн билээ.

Гурав дахь кандидат нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Батсүмбэрэл. Дээрх хоёр нөхрийн хашиж байсан алба бүхэнд зүтгэж үзсэн, илүү нь гэвэл Оюутны холбоо, Намын генсекийн зөвлөхөөр МАН-ын өнөөгийн удирдлагуудад ойр байсан, улс төрийн ажлын мэдрэмж өндөртэй, санаа бодлоо хурцавтар илэрхийлдэг онцлогтой. Замнал нь ч, зан чанар нь ч, яагаад ч юм Т.Аюурсайхан гишүүнийхтэй нэн төстэй. Энэ удаад ч гэсэн хэрвээ тэр Хотын даргад өрсөлдөх бол гол дэмжигч нь Т.Аюурсайхан гишүүн байх биз. Гэхдээ энэ нь томилогдох магадлалыг өсгөх нь юу л бол. Харин харизмаа тодотгоод нэг хэсэг олон нийтийн дэмжлэгийг хүлээн зүтгэж байсан паркийн газрыг нийслэл мэдэлдээ авах ёстой гэдэг тэмцлээ үргэлжлүүлбэл цаг хугацаа түүний карьерт үүд хаалгаа цэлийтэл нээгээд өгөх нь лавтай. 

Дөрөв дэх “халуун” нь Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх. Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдаж ажиллаж буй тэрбээр өндөр амбицтай нэгэн. Энд ирэхийнхээ өмнө “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийг удирдаж, гэхдээ олон нийт түүнийг шоолохоосоо МАН-ыг илүү шоолж билээ. Нарийн мэргэжлийнхэнд бол философичоор ийм хэмжээний төсөл удирдуулна гэдэг бараг “доромжлол” мэт санагдсан биз. Харин одоо хариуцаж буй төслийнхөө тухайд бол Зам, тээврийн сайдаас ч давахуйц үнэн зөв мэдээлэлтэй, газар дээр нь ажлаа хэрэгжүүлж яваа гэгддэг сайн талтай. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд сайн ажилласан гэх жагсаалтынх нь сүүлд “хоёр давхар автобус” бичигдэх байх. Харин Хотын дарга болох тухайд нэр цэвэр гэх болзолд бүдэрч мэдэх юм. Учир нь “нийслэлчүүд мартаж өгдөггүй” нэгэн зодооны түүх байдаг. “Уралдаж үзээгүй унага, барилдаж өсөөгүй хүүхэд байдаггүй” гээд тоодоггүй биз. Хэрэв ёс зүй чухал үзүүлэлт мөн бол онцгүй л толбо, тэгээд ч Хотыг удирдахад философич хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу, харж л байя. 

Сүүлчийн кандидат нь “Ус суваг”-ийн Ц.Төрхүү. Сүхбаатар дүүргийн газрын албанаас Сонгинохайрхайн дүүргийн газрын албаны дарга, улмаар Нийслэлийн газрын албаны орлогч даргаар “нисч” явсан тэр “царцаа” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч болж НИТХ-ын төлөөлөгч болсноороо Р.Дагвынхтай төстэй “түүхтэй” боловч намын төв удирдлагатай холбогдох “судас шөрмөсөөрөө” хаана нь ч хүрэхгүй. 

Ийм таван хүн Хотын даргын суудлын төлөө “айргийн тавд” давхиж явна. Уг нь тавуулаа нийлээд Нийслэлийн хөгжлийн төлөө зүтгэвэл ирэх он жилүүдэд хөгжүүлж чадах л хүч нэгдэх учиртай. Гэвч төрийн ажлын туршлага, улс төрийн албан тушаалын төлөөх шунал аль зүгт хөтлөхийг таашгүй. Энэ бол МАН-ын “мэргэн сонголт” мэдэх хэрэг болчихоод байна. Одоогийн байдлаар МАН-ын генсек эрхбиш гар нийлэн ажиллаж байсны хувьд С.Амарсайханы дэргэд нэг жил дөрвөн сар хамт ажилласан, бүх шалгуурт нийцээд, олон нийтийн дунд нэр хүндтэй байгаагаар нь Ж.Батбаясгаланг Хотын даргаар ажиллуулах эрмэлзэлтэй байгаа бололтой. Р.Дагвыг Ерөнхий сайд, МАН-ын дарга зүтгүүлж, Засгийн газрын хэмжээний дэмжлэгтэй гэсэн мессежтэй яваа ч бодит байдал дээр 1.5 сая хүнийг Р.Дагва багш удирдана гэдэгт итгэхэд бэрх. Ямартай ч ойрын үед энэ таван халуухан кандидатын нэг нь Хотын дарга болох биз. Тэглээ гээд үлдсэн дөрөв нь хамтарч ажиллаж л таарах боловч МАН-ын хүний нөөц, томилгооны өнгө эндээс эхэлж харагдана. 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо ирэх сард Германы нийслэл Берлин хотноо “Mickey 17” гэдэг нэртэй шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон тухай тус хотын нэрэмжит кино наадмыг зохион байгуулагчид пүрэв гарагт зарлажээ. Зургаан жилийн өмнө Бон Жу 13 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 28 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 29 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 31 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 32 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 34 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 35 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 38 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 10 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 11 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 12 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 13 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 14 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 22 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 24 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 25 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 26 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 23 цаг 54 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top