Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг зарлалаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болжээ.
Анхдугаар чуулганд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм.
Анхдугаар чуулганы өмнө буюу өнөөдрийн 11:00 цагт СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчид сонгуулийн дүн өргөн барина.