x

Б.Мөнхсоёл: Томсгосон мажоритари тогтолцооны сул тал нь санал ихээр гээгддэг

"Зөв хүн электорат" эвслээс өнөөдөр УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа "Зөв хүн электорат" эвсэл УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, УИХ-д суудалтай улс төрийн хүчин болсныг цохон тэмдэглээд, тус эвсэлд саналаа өгсөн нийт 209,200 сонгогчид талархсанаа илэрхийлэв. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа:

-"УИХ-д бид нэг гишүүнтэй ч 10, 20 гишүүнтэй мэт бүх зүйлийг мөрдөж ажиллах болно. Амласан амлалт бүрийг тооцоо судалгаатайгаар шалгаж, биелүүлэхийг шаардана. Энэ бол улс төрийн сөрөг хүчний хийх ажил. 1990 оноос хойш Монголд улс төрийн гуравдагч хүчин жинхнээсээ төрлөө" гэлээ. 

"Мажоритар тогтолцоонд нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай"

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Мөнхсоёл:

-"Томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоонд танигдаагүй улстөрч, танигдаагүй улс төрийн хүчин өрсөлдөхөд маш бэрх байдаг.

Сонгуулийн кампанит ажлын 22 хоногийн хугацаанд ард түмэндээ хүрч ажиллах боломж тун бага. Түүнчлэн улс төрийн намууд төлөвших боломжгүй болох буюу нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай болдог. 

Үүний дээр томсгосон мажоритар системийн хувьд санал гээгддэг буюу ард түмний бүрэн төлөөлөл сонгогдож чаддаггүй". 

П.Наранбаяр: Надад 23,479 хүн саналаа өгсөн. Гэвч тэдний санал гээгдчихлээ

 

УИХ-ын 22 дугаар тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн П.Наранбаяр: 

-"Надад 23,479 хүн саналаа өгчээ. Итгэж саналаа өгсөн баянзүрхчүүддээ талархаж байна. Гэвч тэдний энэ их санал гээгдчихлээ. Энэ бол томсгосон мажоритар тогтолцооны сул тал илрэл боллоо" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 17 цаг 10 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 17 цаг 10 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 17 цаг 11 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 17 цаг 12 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 17 цаг 13 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 20 цаг 21 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 20 цаг 23 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 20 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 20 цаг 25 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 22 цаг 53 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 23 цаг 4 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 23 цаг 6 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 23 цаг 8 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 23 цаг 10 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 23 цаг 13 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 23 цаг 17 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 23 цаг 18 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 23 цаг 20 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 23 цаг 23 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 23 цаг 26 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top