Өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 29-ний өдөр зарлагдаад байсан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзлыг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авчээ. Үүнээс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг зургаа дахь удаагаа хойшлуулаад байна.