x

З.Энхболдын буянаар АН хоёр дахь том ялагдлаа хүлээлээ

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, эрх баригч МАН дахин үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин АН өмнөхөөсөө хоёроор илүү буюу 11 мандат авч, бие даагч болон бусад нам гурван мандат атгав.

Энэ сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид тухайн тойргийнхоо сонгогчдын нийт саналын 30 орчим хувийг авсан бол /Н.Учрал хамгийн их буюу 53,600, Г.Мөнхцэцэг хамгийн бага буюу 10,700 сонгогчийн саналаар сонгогдсон/ сонгогчдын үлдсэн 70 хувийн төлөөлөл УИХ-д орж ирсэнгүй ээ гэсэн үг. Одоо энэ 70 хувь нь дөрвөн жил нөгөө 30 хувиа зүхнэ. Тэглээ гээд тэнгэрт хүрэхгүй, газар цөмрөхгүй...

Энэ бол мажоритари сонгуулийн хамгийн сул тал нь. Хамгийн олон санал авснаас бусад нь парламентад сүүдрээ ч тусгадаггүй гэсэн үг. Эсрэгээрээ хувь тэнцүүлсэн системаар сонгууль явуулсан бол сонгогч нэг бүрийн санал парламентад тусах боломжтой. АН-ын нэр дэвшигчдийн авсан саналыг цуглуулахад л хамгийн багадаа 20 суудал эзлэх боломжтой байлаа.

Харин энэ боломжийг үгүй хийсэн нь УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд. Тэр өмнөх парламентын үед УИХ-ын даргаар ажиллаж байхдаа, мөн АН-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог үгүй хийгээд жижиг мажоритари систем рүү шилжүүлсэн билээ. Үүнийхээ нь горыг амсч, 2016 оны сонгуулиар АН парламентаас “үсгүй” шахам хусуулсан байдаг. МАН эрх авсныхаа дараа тэрийг нь улам төгсрүүлээд, томсгосон мажоритариар нам дараад авлаа. Угаасаа эрх барьж байгаа намд л ашгаа өгдөг систем.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа тойргуудын тоог нэмсэн ч тухайн тойрог дахь сонгогчдын тоог харгалзаж үзэлгүй, газар нутаг, засаг захиргааны нэгжид тулгуурлан тойргуудийг хувааснаас нэг мандат буюу нэр дэвшигчдийн ард байгаа сонгогчдын тоо тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр байна.

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 6-р тойрог, Дундговь-Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг 10,175 саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байхад Нийслэлийн БГД-т МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан 26,890 санал авсан хэдий ч сонгогдож чадаагүй байна. Саналын зөрүү нь 16,715...

Тэгэхээр улс төрийн намууд өнөөдөр “хар машины луйвар”, саналын худалдан авалт гэх мэтийн шалихгүй зүйлээр хэрүүл зарга хийж байхын оронд хамгийн нэгдүгээрт сонгуулийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй болж байх шиг байна. Тэгэхгүй бол хичнээн эвсэл байгуулж, хэд дахин задарч, хэдэн хүн нэр дэвшүүлсэн ч ялгаагүй, сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлж чадахгүй нь.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэдийн аудит (66.181.184.123)
    Үнэн шүү! Сонгуулийн хуулиас гадна маш олон асуудалд түргэдсэн дээ! МАН-ын мэнгэт Нямдоржтой нэг хэсэг хоолой хоршуулж хөөсөрсөн. Туршлагадаа эрдсэн нь МАН-ынхны хөнгөн зууш болсон. Бас Лу. Болд гэж хүн 30 тэрбумаар АН-ыг цусгүй аллаа даа. Энэ гэмээ ухаарахгүй зөнөгтөөд явж байна лээ.
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 17 цаг 16 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 17 цаг 17 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 17 цаг 17 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 17 цаг 18 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 17 цаг 20 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 20 цаг 28 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 20 цаг 29 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 20 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 20 цаг 31 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 22 цаг 59 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 23 цаг 11 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 23 цаг 12 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 23 цаг 14 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 23 цаг 16 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 23 цаг 20 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 23 цаг 23 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 23 цаг 24 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 23 цаг 26 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 23 цаг 29 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 23 цаг 32 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top